УТЗЗ-ийн гишүүд үүрэг хариуцлагаа гүйцэтгэж байна
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2017-03-03 14:49:28
УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх Хятадын хорооны 5-р чуулган өнөөдөр үдээс хойш чуулна. УТЗЗ-ийн 2000 гаруй гишүүд эдийн засаг, нийгмийн хөгжлийн томоохон асуудал болон иргэдийн бодит эрх ашигтай холбоотой асуудлын хүрээнд санал санаачилга дэвшүүлж, иргэдийн хүсэл, улс орны бодлогуудын талаар гүүр болсон чухал үүргээ гүйцэтгэх болно.
Төв хорооны өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэхийг удирдах багийн баталсан "Хотын хууль хэрэгжилтийн тогтолцооны өөрчлөлт, хотын удирдан хамааралтын ажлыг ахиулах тухай санал"-ын бичиг баримтад, гишүүдийн 50 дахь удаагийн хоёр долоо хоногийн зөвшилцлөөр дэвшүүлсэн санал санаачилгыг хамруулсан юм. Мөн барилга байгуулалтын ажил хийж буй ажилчдын гэмтэл бэртлийг хамгаалах эрх ашигт холбогдуулан, Хүний нөөц, Нийгмийн аюулгүй байдлын яам, Орон сууц, Барилга байгуулалтын яамны хамтран боловсруулсан "барилга байгуулалтын ажлын гэмтлийн даатгалын ажлыг цаашид сайжруулах тухай санал" нь УТЗЗ-ийн хоёр долоо хоногийн зөвшилцлөөр зохицуулж буй олон салбар, цаашлаад 10 гаруй жил зохицуулагдаагүй асуудлуудыг хөнджээ.
Хоёр долоо хоногийн зөвшилцлөөс гадна, УТЗЗ нь олон төрлийн зөвшилцөл, тусгай сэдэвт арга хэмжээ, тусгай симпозиум, тусгай судалгаа, гишүүдийн хяналт, шалгалт зэрэг олон төрлийн арга замаар иргэдийн анхаарал хандуулж буй асуудлуудыг тусгажээ. Ингэснээр гишүүд өөрийн гэсэн үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, нийгмийн олон асуудлыг үр ашигтай зохицуулж, иргэдэд хөнгөлөлт үзүүлэх бодлого саналуудыг авч иржээ.
\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл