• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ардын УТЗЗ ардчиллаар хяналт тавих ажлыг лавдуунаар түлхэн урагшлуулна

CRI       (GMT+08:00) 2017-03-03 18:00:23

Хятадын зөвшилцөх ардчлалын гол зам суваг болон улс төрөөр зөвшилцөх тусгай байгууллага болсны хувьд Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөл \УТЗЗ\ нь төрийн улс төрийн амьдралд улс төрөөр зөвшилцөх, ардчилсан хяналт тавих, төрийн хэрэгт оролцож, зөвшилцөхөд маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. 3-ны өдөр 12-р сонгуулийн УТЗЗ-ын Бүх Хятадын хорооны 5-р чуулган Бээжин хотноо эхэлж, УТЗЗ-ын Бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн нээлтийн ёслолд тайлан тавих үед, УТЗЗ-ын ардчилсан хяналт тавих нь Хятадын социализмын хяналтын системийн маш чухал бүрэлдүүн хэсэг, социалист ардчилсан хяналт тавихыг биелүүлэх чухал хэлбэр болох юм. Ардын УТЗЗ ардчиллаар хяналт тавих ажлыг лавдуунаар түлхэн урагшлуулж, түүнийг улам боловсронгуй болгож, үнэнхүү хяналт тавих хэрэгтэй гэжээ.

Тэрээр хэлэхдээ, үдээс хойш 3 цагт, энэ удаагийн сонгуулийн УТЗЗ-ын Бүх Хятадын хорооны жил тутмын эцсийн ээлжит чуулган нээлтээ хийж, Ши Жиньпин зэрэг Хятадын нам төрийн удирдагч чуулганд оролцож, УТЗЗ-ын Бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн Байнгын хорооны ажлын тайлан тавьжээ. Арван хэдэн хоног үргэлжлэх тус чуулганд 2100 гаруй олон нам бүлэг, үндэстнүүд, салбаруудын УТЗЗ-ын Бүх Хятадын хорооны гишүүд хуран цугларч, Хятадын өөрчлөлт хөгжлийн чухал чиг бодлогод санал зөвлөгөө өгөх болно.

Энэ он нь Хятад улс "13-р 5 жилийн төлөвлөгөө"-г хэрэгжүүлэх чухал нэг жил, хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх жил болох бөгөөд, энэ жил ХКН Б-ын 19-р их хурал болох болно. Юй Жэншэн тайландаа, УТЗЗ-ын Бүх Хятадын хороо "13-р 5 жилийн төлөвлөгөө"-нд санал зөвлөгөө өгөх асуудлыг гол ажил болгож, эдийн засгийг тогтвортой эрүүлээр хөгжүүлэх тухай зөвшилцөж, санал зөвлөгөө өгөх болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ,  "эдийн засгийн хөгжлийг хөтлөн дагуулах шинэ нөхцөл байдалд зохицож, үйлдвэрлэл нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, эдийн засгийг эрүүл тогтвортой хөгжүүлэх асуудлаарх байнгын хорооны бодлогын шинжтэй тусгай хурал, засаглал болон худалдааны нягт бөгөөд ил тодорхой шинэ хэлбэрийн харилцаа тогтоож, хувийн хэвшлийн эдийн засгийг эрүүл тогтвортой хөгжүүлэх асуудлаарх тусгай зөвшилцөл зохион байгуулж, бодит эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчлөн түвшинг дээшлүүлэх, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлтийг ахиулж, газар эдэлбэрийн салбарыг хяналтдаа байлгах тогтолцоог боловсронгуй болгож, цахим худалдааны хяналт удирдлагыг эрчимжүүлж, шинжлэх ухаан техникийн салбарын үнэлгээний системд өөрчлөлт шинэчлэлт хийж, үр тарианы арилжааны асуудал зэргийг судлан, санал санаачилга дэвшүүлэх" юм гэжээ.

Энэ удаагийн байнгын хорооны ажлын тайланд, ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн ардчилсан хяналт тавих ажлыг эрчимжүүлэх асуудлыг онцлон тайлбарлаж, хяналт тавих ажлын шинж чанар, байр суурийг тодорхой заасан явдал олны анхаарлыг татлаа.

Юй Жэншэн хэлэхдээ: улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн ардчилсан хяналт тавих ажил нь ХКН-ын удирдлагыг мөрдөн дагаж, Хятадын онцлогтой социализмыг баримтлан, ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн нам бүлгүүд болон үндэстний цөөнхүүд, олон салбарын зүтгэлтнүүд УТЗЗ-ээс зохион байгуулсан төрөл бүрийн арга хэмжээнд оролцож, УТЗЗ-ийн дүрмийг ягштал мөрдөж, санал санаачилга дэвшүүлэх, шүүмжлэх зэрэг зөвшилцөх хэлбэрээр хяналт тавих юм" гэжээ.

2-ны өдөр болсон УТЗЗ-ийн анхны хэвлэлийн бага хуралд УТЗЗ-ийн ардчиллын хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн асуулттай холбогдуулан хэвлэлийн төлөөлөгч Ван Гүөчин бодит жишээгээр тайлбарласан байна.

"Өнгөрсөн оны 9-р сард УТЗЗ-ийн БХХ-ны шалгагчид Хятадын уламжлалт нэртэй брэндийн чанарыг дээшлүүлж буй байдал"-ын тухай ардчилсан хяналтын арга хэмжээг зохион байгуулсан юм. Яагаад энэ сэдвийг сонгосон бэ гэхээр, уламжлалт нэртэй брэнд гэвэл хүмүүс тос, давс, жан, цуу, цай зэргийг холбон боддог. Харахад жижиг асуудал боловч ард иргэдийн ашиг сонирхолтой нягт холбоотой юм. Шалгагчид хэдэн арван иймэрхүү аж ахуйн нэгжийн байдлыг шалгасны дүнд хяналтын саналуудыг дэвшүүлжээ. Худалдааны яам зэрэг 16 байгууллага УТЗЗ-ийн гаргасан хяналт шалгалтын тайланд суурилан, "Уламжлалт нэрт брэндийн өөрчлөлт шинэчлэлт хөгжлийн тухай удирдах санал" туурвисан юм. Энэ саналыг боловсруулсны дараа эдгээр уламжлалт брэндийг үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд УТЗЗ тэдний дуу хоолойг дамжуулсанд баярлаж буйгаа илэрхийлж байлаа. "

УТЗЗ ардчиллын хяналт судалгааны замаар асуудлыг илрүүлэхийг чухалчилж, үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байдлыг зэмлэн, дутагдалтай зүйлсээ өөрчлөхийг шаарддаг гэдгийг эдгээр амьд жишээ харуулсан юм. Юй Жэншэн чуулганд дэвшүүлсэн тайландаа тэмдэглэхдээ, ардын УТЗЗ дүрмийнхээ дагуу ардчилсан хяналт тавихын зангилаа нь ХКН-ын удирдлагыг баримтлахын дагуу үг хэлэх, ялангуяа үнэн үг хэлэхийг зоригжуулна гэжээ.

Юй Жэншэн хэлэхдээ, улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн ардчилсан хяналт нь социализмын замнал, ардын ардчилсан засаглал, ХКН-ын удирдлага, Маркс Лениний үзэл, Мао Зэдүний үзэл санааг баримтлах гэсэн дөрвөн зарчмаас няцсан үг яриаг эрс эсэргүүцэж, Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн ардчилсан хяналт тавих зөв улс төрийн чиглэлийг батлах хэрэгтэй. Шинэ нэгэн жилд Хятадын УТЗЗ нам төрийн гол ажилд анхаарал хандуулж, ХКН-ын төв хорооны чухал чиг шугам бодлого болон чухал шийдвэр байршуулалтыг хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавих болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе