Хятадын ардын УТЗЗ-ийн 12-р удаагийн БХХ-ны 5-р чуулганы гишүүн, Фү Яао корпорацийн удирдах зөвлөлийн дарга Цао Дэван 3-нд хэлэхдээ, "аж ахуй эрхлэхдээ итгэлтэй, Хятадын эдийн засагт бүр илүү итгэлтэй байх хэрэгтэй. Энэ жил дотооддоо 2 тэрбум гаруй юаний хөрөнгө оруулна" гэжээ. Түүний энэ жилийн төлөвлөгөөнд, компанийн хөрөнгө оруулалтын төсвөөс 4.25 тэрбум юань зарцуулан, Ляонин мужийн Бэньшид хөвмөл үйлдвэрлэлийн 3 шугам, Тунляод үйлдвэрлэлийн 2 шугам байгуулж, Сүжөүд аж үйлдвэрийн хүрээлэн байгуулах төслийг хамруулжээ. Америк, Герман, Орос 3 оронд мөн хэдэн тэрбум юаний хөрөнгө оруулах юм байна. Тэрээр хэлэхдээ, "бид дэлхийн авто машины шил нийлүүлдэг хамгийн том аж ахуйн нэгжийн хувьд дэлхийн олон оронд үйлдвэр байгуулснаараа маш их бахархдаг. Энэ нь мөн өөрийн орны эдийн засагт итгэлтэй байгаагийн илрэл юм" гэжээ. 30 жилийн хугацаанд, түүний аж ахуйн нэгж цаасанд нэргүй хөдөөгийн бэсрэг аж ахуйн нэгж байснаасаа дэлхийд нэртэй үндэстэн дамнасан корпораци болон хөгжсөн юм. Бид гадаадад хөгжлийн хүрээгээ тэлж байгаа нь өөрийн орны чадалд итгэл дүүрэн байгаагийн илрэл юм гэж тэрээр сэтгэл өнөдөр танилцууллаа.