• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Фү Ин: 12 дахь удаагийн БХАТИХ-ын 5-р хурал 10.5 хоног үргэлжилнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-04 12:12:53

12 дахь удаагийн БХАТИХ-ын 5-р чуулганы  хэвлэлийн төлөөлөгч Фү Ин 4-ний өглөө болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, энэ удаагийн хурал 3-р сарын 5-ны өглөө нээгдэж, 15-нд өндөрлөнө. Хурлын үеэр Медиа хэвлэлийн төвд 17 удаа хэвлэлийн бага хурал хийх бөгөөд бүгд хурал хийхээс өмнө холбогдох салбарын хариуцлагатан "Сайдын ярилцлага" -ын цагаар  хүмүүсийн сонирхсон асуултад хариулна гэжээ.

Фү Ин хэлэхдээ, хурлын үеэр 11 хөтөлбөр хэрэгжүүлж, засгийн газрын ажлын тайлан зэрэг 6 тайланг хэлэлцүүлэх бөгөөд иргэний хуулийн ерөнхий хөтөлбөрийн төсөл болон 13 дахь удаагийн БХАТИХ-ын төлөөлөгчдийн сонгуультай холбогдох гурван төсөл зэргийг зөвшилцөнө. Их хурал төвийн найман зүйлт тогтоолын үзэл санааг хатуу сахиж, хэмнэлттэй ажиллана. Энэ жил их хурлын нарийн бичгийн дарга нарын газар үзэл суртлыг хянан шалгах хэсэг шинээр байгуулж, их хурлын үзэл суртлыг хянан шалгах ажлыг тусгайлан биелүүлнэ гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, 3-р сарын 15-ны үдээс өмнө чуулган  өндөрлөж, ерөнхий сайд Ли Кэчян дотоод гадаадын сэтгүүлчидтэй уулзана. АТИХ-ын бүгд хурал дотоод гадаадын сэтгүүлчдэд нээлттэй бөгөөд одоогийн байдлаар, 3-р сарын 6-нд Хөгжил өөрчлөлтийн үндэсний газрын дарга, 7-нд Сангийн сайд, 8-нд ГХ-ны сайд, 9-нд Байгаль орчны яамны сайд, 11-нд Худалдааны яамны сайд нарын хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна. Үүнээс гадна АИХ-ын ордонд бүгд хурал хийхээс өмнө "Сайдын ярилцлага"-ын хэлбэрээр сурвалжлах боломж бүрдүүлж, төрийн байгууллага, хорооны холбогдох хариуцлагатнууд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулна гэжээ.

Одоо бүртгүүлээд байгаа сэтгүүлчид нийт 3000 гаруй байгаа бөгөөд үүнээс 1500 гаруй нь гадаадын сэтгүүлч байна гэж Фү Ин хэллээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе