![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны 4-р чуулган хуралдсанаас хойш УТЗЗ-ийн гишүүд, УТЗЗ-ийн олон байгууллага, тусгай хороо 13-р 5 жилийн төлөвлөгөөний дагуу судалгаа хийж, санал санаачилга идэвхтэй дэвшүүлж, нийт 5769 төсөл дэвшүүлсэн байна. 2017 оны 2-р сарын 20-ны байдлаар 99.84 хувийн саналд хариу өгсөн байна.
УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны орлогч дарга Ма Пэйхуа 3-ний үдээс хойш, УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны Байнгын хорооны нэгдсэн хуралдаанаар УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны 5-р чуулганд УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны 4-р чуулганаас хойших санал санаачилга дэвшүүлсэн ажлын тухай байдлаа тайлагнасан байна. Тэрээр хэлэхдээ, нэгэнт хариу өгсөн төсөлд шийдвэрлэсэн буюу уг саналыг хүлээн авсан хэмжээ 17.17 хувь, шийдвэрлэх гэж байгаа санал 67.13 хувьд хүрч, лавлагаа болгох гэж байгаа нь 15.7 хувьд хүрсэн байна гэжээ.
Ма Пэйхуа хэлэхдээ, эдийн засгийн байгуулалтын талаар 1718 санал дэвшүүлж, улс төрийн байгуулалтын талаар 322 санал, соёлын байгуулалтын талаар 460 санал, нийгмийн байгуулалтын талаар 1344 санал, экологийн боловсролын байгуулалтын талаар 303 санал дэвшүүлжээ. Зарим санал нь "нэг орон хоёр систем"-ийн чиглэл, эх орны эв нэгдэлд тус дөхөм үзүүлэх, дипломат харилцааг өргөтгөх зэрэг бодлоготой холбогдсон байна. Холбогдох байгууллага чухалчлан үзэж, хянамгай зохицуулж байна гэжээ.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |