Пүрэв, 6 сарын 12, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

УТЗЗ, эв зохицонгуй тогтвортой байдлыг хамгаалахын төлөө хүчин зүтгэх болно

CRI       (GMT+08:00) 2017-03-04 09:20:21

УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Юй Жэншэн 3-ны өдөр УТЗЗ-ийн 12-р сонгуулийн Бүх Хятадын Хорооны 5-р чуулганы нээлт дээр ажлын тайлан тавих үед хэлэхдээ, 2017 онд Ардын УТЗЗ нийгмийн эв зохицонгуй тогтвортой байдлыг хамгаалахын төлөө хүчин зүтгэл гаргах болно гэжээ.

Юй Жэншэн хэлэхдээ, Ардын УТЗЗ-ийн нэгдмэл фронтын байгууллага болох чухал үйлдлийг бүрэн бадруулж, нам засагт туслан харилцааг зохицуулах, санал зөрөлдөөнийг багасгах, эв нэгдлийг нэмэгдүүлэх ажлыг хянамгай хийх болно. Соёлын итгэлийг бэхжүүлэн, хятадын тухай үлгэр түүхийг сайтар сурталчлах тусгай хурал хуралдуулж, Хятадын соёл боловсролыг нарийн гүнзгий ойлгож, манай улсын хувьсгал, байгуулалт, өөрчлөлтийн хүнд бэрх хайлт, аугаа практикийг сайтар ойлгож, Хятадын үндэстнүүдийн итгэл болон өөрөөрөө бахархах сэтгэлзүйг эрчимжүүлж, идэвхтэй санал санаачилга дэвшүүлнэ. Хэт үйлдвэрлэлийг арилгах явц дахь дахин ажлаар хангах, сургуулийн өмнөх насны боловсролыг сайтар хийх, сургуулийн дотуур гуанзны менежментийг сайжруулах, интернетийн орон зайг шударга болгох, үндэстний цөөнхийн соёлын уламжлал хөгжил зэрэг талаар судалгаа хийж зөвшилцөх болно. Нийгмийн менежментийн салбарт оршиж байгаа асуудалд анхаарал хандуулж, иргэдийн саналыг идэвхтэй уламжлан нам засгийн газарт лавлагаа өгдөг болгох болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Санал(0 санал)
Саналаа бичээрэй!
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе