• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Агаарын бохирдлыг сэргийлэн засах ажил амжилт олсон боловч иргэдийн хүссэнтэй мөн л зөрөөтэй байсаар

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-04 20:36:09

12-р удаагийн БХАТИХ-ын 5-р чуулганы хэвлэлийн бага хурал 4-нд болсон бол чуулганы хэвлэлийн төлөөлөгч, хатагтай Фү Ин агаарын бохирдлын талаар сэтгүүлчийн сонирхсон асуултад харуулах үе "агаарын бохирдлыг сэргийлж засах бол улс орны өмнө тулгараад байгаа урт хугацааны сорилт болоод байна. Намын төв хороо, Төрийн зөвлөл хүрээлэн буй орчны асуудалд дээд хэмжээнд анхаарал хандуулж, иж бүрэн эрчтэй арга хэмжээг хэрэгжүүлсэн. БХАТИХ-ын Байнгын хороо ч их олон бодит хүчин чармайлт гаргаж, уг салбарын хууль дүрмийн хэрэгжилтэд дараалан дөрвөн жил чанга хяналт шалгалт хийсэн бөгөөд агаарын бохирдлыг сэргийлэн засах хууль болон хүрээлэн буй орчны хуульд бүх талаар засвар өөрчлөлт оруулж байна. Төв засгийн газраас орон нутгууд хүртэл, аж ахуйн нэгжүүдээс нийгэм нийт хүртэл бүгд ихэд хүчин чармайлт гаргаж байгаа. Мэдээж, агаарын бохирдлыг сэргийлэн засах ажил багагүй ахиц амжилт тогтоосон боловч иргэдийн хүссэнтэй мөн л нэлээд зөрөөтэй байсаар. Онцгойлон орон сууцны дулаалгын хугацаанд байдал бүр илүү хүнд хэцүү болж байна. Түүнчлэн зарим нутгийн хөрсний бохирдол ч нэлээд хүнд байгаа болохоор БХАТИХ-ын Байнгын хороо энэ талын хууль боловсруулах, хууль хэрэгжилтэд хяналт шалгалт тавих ажлаа улам бүр эрчимжүүлж байна" гэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе