• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хот суурингийн зохицолтой хөгжлийг ахиулав

CRI       (GMT+08:00) 2017-03-05 10:29:52

5-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлын тайлан тавихдаа, өнгөрсөн жил бүсчилсэн хот суурины зохицолтой хөгжлийг ахиулж, шинэ өсөлт ба өсөлт түргэссэн төлөв байдлыг бий болгосон гэжээ.

"Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт, Бээжин-Тяньжинь-Хэбэйгийн уялдаатай хөгжил, Хөх мөрний эдийн засгийн бүсийн хөгжил гурван том стратегийг гүнзгий хэрэгжүүлж, хэсэг бүлэг томоохон төслийг байгуулж эхлэв. Баруун бүс нутгийг нээн хөгжүүлэх "13-р таван жил"-ийн төлөвлөгөөг боловсруулж, Зүүн Хойдын бүс нутгийг сэргээн хөгжүүлэх шинэ стратеги хэрэгжүүлэн, төвийн бүс нутгийн хөгжил дэвшилд түлхэц өгч, зүүн бүс нутаг тэргүүлэн хөгжихийг дэмжив. Шинэлэг хот суурин болгох бүтээн байгуулалтыг түргэтгэн, иргэний харьяаллын тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, оршин суух гэрчилгээний тогтолцоог бүх талаар хэрэгжүүлж, 16 сая хүн ам хотод ирж суурьшив. Хөгжлийн зохицолтой байдлын үр өгөөж улам илэрхий болсон хэмээн тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе