• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Засгийн газрын ажлын зарчмыг сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй

CRI       (GMT+08:00) 2017-03-05 12:07:02

5-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлын тайландаа: Энэ онд засгийн газрын ажлыг сайтар хийхэд доорх хэдэн талыг сайтар чухалчлах хэрэгтэй гэв. Тухайлбал:

Нэгд, тогтвортой, урагш ахиулах ажлын ерөнхий чиг хандлагыг хэрэгжүүлж, стратегийн нөлөөлөх чадварыг хадгалах. Тогтвортой байдал бол ерөнхий чиг хандлага. Тогтвортой өсгөж, ажлын байрыг нэмэгдүүлэн, эрсдэлээс сэргийлж, банк санхүүгийн аюулгүй байдал, иргэдийн амьжиргаа, байгаль орчныг хамгаалах зэрэг талыг баталгаажуулж, эдийн засаг нийгмийн ерөнхий тогтвортой байдлыг бататгах хэрэгтэй.

Хоёрт, нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлтийг урагшлуулах явдлаар гол шугам болгох хэрэгтэй. Нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлтийг сайжруулахаар гол чиг хандлага болгож, засаглалыг цомхтгон татварыг хөнгөлөх, зах зээлд орох зөвшөөрлийг өргөтгөх, шинийг бүтээхийг урамшуулах замаар бичил эдийн засгийн цогцын амьжиргааны чадварыг нэмэгдүүлж, улмаар үр ашиггүй нийлүүлэлтийг багасган, үр ашигтай нийлүүлэлтийг өргөжүүлж, эрэлт хэрэгцээнд сайтар зохицон, хөтлөн дагуулах хэрэгтэй.

Гуравт, ерөнхий эрэлт хэрэгцээг зохистой өргөтгөж, үр ашгийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Манай улсын дотоод эрэлт хэрэгцээний орон зай асар их, дотоод эрэлт хэрэгцээг өргөтгөх шаардлага бий бөгөөд өргөтгөх боломжтой. Зангилаа нь өргөтгөх оновчтой цэгээ олох явдал юм.

Дөрөвт, шинийг бүтээхэд түшиглэн шинэ хуучин хөдөлгөх хүчний ээлж халаа, бүтцийн чанаржилтыг урагшлуулах хэрэгтэй.

Тавд, ард түмэн, олон нийтийн анхаарал хандуулж буй тулгамдсан асуудлыг зохицуулах хэрэгтэй. Засгийн газрын аливаа ажил ард түмний төлөө юм. Ард түмэн онцгой анхаарч байгаа, зохицуулах ёстой тулгамдсан асуудлын зохицуулах нөхцөл боломжтойг нь даруй зохицуулж, сайн үйл бүтээх хэрэгтэй. Нэг дор зохицуулахад хүндрэлтэй асуудалд нөхцөл боломж бүрдүүлэн, алхам алхмаар зохицуулах хэрэгтэй. Олон түмний төлөө бодит үйл бүтээж, хүндрэл бэрхшээлийг зохицуулан, нийгмийн шударга байдлыг ахиулж, хөгжихийн учир утгыг ард түмний аз жаргалыг нэмэгдүүлэхэд илүү тусгах хэрэгтэй гэсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе