|
|
||
5-ны үдээс өмнө Бээжинд 12 дахь удаагаагийн БХАТИХ-ын 5-р хурал эхэлж, Ши Жиньпин нарын зэрэг Хятадын нам төрийн удирдагч хуралд оролцов.
Нээлтийн хуралд, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, засгийн газрын ажлын тайлан тавьж, өнгөрсөн жилийн засгийн газрын ажлыг дүгнэж, 2017 оны засаглалын зам шугамыг бодитоор байршуулав. Бүх дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогцын хувьд, Хятад улс дэлхийн эдийн засгийн шинэ тулгуурын үүргийг хэрхэн үргэлжлүүлж, сайтар биелүүлэх вэ ? Шувтаргын үе шат, гүнзгий бүсэд ороод байгаа өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх замаар хэрхэн шинэ амжилт гаргах вэ? Эм эмнэлэг, орон сууц, хүрээлэн буй орчны хамгаалалт зэрэг иргэдийн анхаарч буй чухал асуудалд Хятадын эрх баригчид ямар хариу өгөх вэ? Хятадын засгийн газраас нийтэлсэн энэхүү оны засаглалын замын зургаас дээрх асуултуудын хариуг олж болох юм.
Дараагийн шатанд, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн 3000 орчим төлөөлөл өөрийн үүрэг хариуцлагаа биелүүлж, засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэж, их хурлын хаалтын үеэр саналаа оруулах болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |