• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2017 онд эдийн засгийн өсөлтийг 6.5 орчим хувь байлгахаар товлов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-05 11:59:36
Дотоодын үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээний өсөлтийг 6.5 орчим хувь байлгах болно. 5-нд нийтэлсэн засгийн газрын ажлын тайланд, 2017 оны эдийн засгийн өсөлтийн урьдчилсан зорилтыг тодорхойлж, бодит ажлын явцдаа улам сайн үр дүнд хүрэхээр хичээхийг онцлов.

УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, Сангийн яамны Санхүүгийн судалгааны газрын дарга асан Жя Кан: "Хэдийгээр ноднингийн 6.5-7 хувийн зорилтоос зохих хэмжээгээр буурсан боловч 6.5 орчим хувь байх нь зүй зохистой зорилт юм" гэв.

Мөн өдөр нийтэлсэн хөгжлийн төлөвлөгөөний тайланд тэмдэглэхдээ, 2016 онд Хятадын эдийн засгийн ерөнхий хэмжээ 74 их наяд юаниас давж, энэ онд 6.5 орчим хувиар өсөхөөр товлож, 2016 оны 6.7 хувийн өсөлтөөс давах болно. Дэлхийн гол орнуудтай харьцуулахад бас маш өндөр хурд болно. 2016 онд 6.7 хувийн өсөлтийг биелүүлсний үндсэн дээр, ирэх 4 жилд, зөвхөн жилд дунджаар 6.5 орчим хувиар өсвөл, 2020 онд дотоодын үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээг 2010 оныхоос 2 дахин нэмэгдүүлэх зорилтыг биелүүлж болох юм гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе