• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян: 2016 онд шинэлэг бүтээмжийн хөтлөн дагуулах үүргийг эрчимжүүлж, шинэ хөдөлгөгч эрчим хүчийг түргэн бий болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-05 10:46:32

Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 5-ны өдөр хийсэн Засгийн газрын ажлын тайландаа, 2016 онд бид шинэлэг бүтээмжийн хөтлөн дагуулах үүргийг эрчимжүүлж, шинэ хөдөлгөгч эрчим хүчнийг түргэн бий болгосон гэлээ.

"Интернет+" үйл ажиллагаа, улс орны биг дата стратегийг гүнзгий ахиулан, "Хятадад үйлдвэрлэв-2025"-ыг бүх талаар хэрэгжүүлж, "Олон нийтээр ажил үйлс эрхлэх, олон нийтээр шинийг зохион бүтээх" бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэн төгөлдөржүүлнэ. 2030 оны шинжлэх ухаан технологийн шинэ бүтээмжийн чухал том төслийг эхлүүлэх ажлыг байршуулж, Бээжин, Шанхайн дэлхийн нөлөө бүхий шинжлэх ухаан технологийн шинэ бүтээмжийн төв байгуулах ажлыг дэмжиж, бие даасан шинэ бүтээмжийн үндэсний үлгэр жишээ 6 бүсийг шинээр байгуулна. Дотоодын патентын үр ашигтай эрх эзэмшсэн хэмжээг 1 сая хүргэж, технологийн наймааны хэмжээг 1 их наяд юаньд хүргэнэ. Шинжлэх ухаан технологийн дэвшлийн хувь нэмрийн хэмжээг 56.2 хувь болгон дээшлүүлж, шинэ бүтээмжээс хөгжилд нөлөөлөх тулгуур үүргийг илэрхий нэмэгдүүлж эрчимжүүлнэ гэж тэрээр илэрхийлжээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе