• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2017 онд хэрхэн шуурхай ажиллах вэ гэдэгт асуултад Хятадын Засгийн газар хариу өглөө

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-05 16:25:40

5-ны үдээс өмнө, 12-р удаагийн БХАТИХ-ын 5-р чуулган Бээжинд чуулж, Хятадын Засгийн газар энэ оны засаглалын замын зургаа нийтэлжээ. Дэлхийн эдийн засаг үргэлжлэн доод түвшинд буй өнөөгийн байдалд, дэлхийн эдийн засгийн 2 дахь том цогцын хувьд Хятад улс эдийн засгийн хөгжлийн одоогийн шинэ хөдөлгүүрээ хэрхэн хэвээр хадгалах вэ? 19-р их хурлыг угтаж буй энэ онд Хятадын Засгийн газар хэрхэн шуурхай ажиллаж, эдийн засаг, нийгмийн энэ оны хөгжлийн байршуулалтаа хэрхэн төлөвлөсөн вэ?

Саяхан өнгөрөн одсон 2016 онд, гадаад дотоодын олон зөрчил давхцаж, эрсдэл бэрхшээл овоорсон хүнд сорилт тулгарч байгаа нөхцөлд, Хятад улс урьдын адилаар сайн хандлагаа хадгалж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2016 оны гол зорилтоо бүрэн дүүрэн биелүүлж, "13-р 5 жилийн төлөвлөгөө"-гөө сайн гараагаар эхлүүлсэн байна. Гэвч ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын ажлын тайландаа, Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжилд олон хүндрэл асуудал орсоор байгааг тодорхой тэмдэглэжээ.

Ерөнхий сайд Ли Кэчян:"Эдийн засаг, банк санхүүгийн эрсдэл бэрхшээлийг хайхрахгүй байж болохгүй. Хүрээлэн буй орчны бохирдлын байдал ч хүнд байна. Ялангуяа зарим орон нутагт тоосонцор манан татсаар байна. Орон сууц, боловсрол, өндөр насны тэтгэвэр, хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн аюулгүй байдал, орлогын хуваарилалт зэрэг талаар ард түмний сэтгэл ханамжгүй зүйл хэвээр байна" гэж тэмдэглэв.

Эдгээр зүйл бүрийн хүндрэл сорилтод хандан энэ онд тогтвортой, урагш ахиулах ажлын ерөнхий чиг хандлагын дагуу, Хятадын засгийн газар эдийн засгийг 6.5 орчим хувийн хурдтай өсгөх урьдчилсан зорилтыг тавилаа.

"ДНБ-ныг 6.5 орчим хувиар өсгөж, бодит ажлынхаа дунд үүнээс илүү сайн үр дүнд хүрэх нь энэ оны хөгжлийн гол товлосон зорилт. Ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргаанд ашиг тус болох нь эдийн засгийг тогтвортой нэмэгдүүлэхийн гол үндэс. Энэ оны эдийн засгийн өсөлтийн товлосон зорилт эдийн засгийн жам болон бодит байдалд нийцэх төдийгүй, эдийн засгийн хүлээлт, бүтцийн зохицуулалтыг хөтлөн удирдах, тогтвортой байлгахад ашигтай. Мөн бүх талаар дунд чинээлэг нийгэм болгон бүтээн байгуулах шаардлагатай яв цав нийцэж байна" гэж Ли Кэчян тэмдэглэжээ.

Хятад улс цаашид ч санхүүгийн идэвхтэй бодлого, валютын тогтвортой бодлого хэрэгжүүлэх боловч, ноднингийн бодлогын агуулгаас бага зэрэг ялгаатай. Санхүүгийн бодлогод эерэг үр ашгийг илүү чухалчилсан бол валютын бодлогод тогтвортой, эрүүл, дундыг баримтлахыг чухалчилж байна.

"Энэ оны санхүүгийн алдагдлын үзүүлэлтийг 3 хувь байхаар төлөвлөж байгаа бөгөөд санхүүгийн алдагдал 2.38 их наяд юань байх нь ноднингоос 200 тэрбум юаниар нэмэгдэх үзүүлэлт юм. Энэ онд алдагдлын нормыг өөрчлөөгүйн зорилго нь татварыг бууруулан зардлыг багасгаж, аж ахуйн нэгжийн татварын дарамтыг дахин 350 тэрбум орчим юаниар хасаж, зах зээлийн гол цогцод бодитойгоор мэдрүүлэхийн төлөө юм. Энэ онд M2, нийгмийн санхүүжилтийн цар хүрээний өсөн нэмэгдэх хүлээлт бүгд 12 орчим хувь байна. Валютын хөрвөх чадвар тогтвортой байхыг хангаж, санхүүгийн нөөц бодит эдийн засагт илүү чиглэгдэхийг ахиулж, юанийн олон улсын валютын тогтолцооны систем дэх тогтвортой байр суурийг хадгалах хэрэгтэй" гэж тэрээр тэмдэглэв.

Тайланд харуулснаар, Хятадын засгийн газрын энэ оны тэргүүн чухал үүрэг бол дотоод хөгжлийн хөдөлгөгч хүчийг нэмэгдүүлэх талаар байршуулалт хийхийн зэрэгцээ, үндэс суурь болох чанартай, зангилаа чанартай өөрчлөлтийг түргэтгэн урагшлуулах юм байна. Ли Кэчян дурдахдаа, хувийн өмчит аж ахуй зах зээлд орох байдлыг улам өргөжүүлнэ гэжээ.

Өнгөрсөн жил, Хятадын олон газарт орон сууцны үнэ хурдтай өсөж, иргэдийн эргэлзээ өдөр ирэх тусам хүндрэв. Ноднингийн жилийн эцсийн Төвийн эдийн засгийн ажлын хуралд дурдахдаа, "Орон сууц бол оршин суухад зориулагдсан юм. Харин мөнгө саахын төлөө биш" гэжээ. Үүнээс өмнө хуралдсан орон нутгийн хоёр чуулганы үеэр, дээрх тодорхойлолтыг олон газрын захиргааныхан ажлын тайланд оруулсан байсан юм.

Сүүлийн үед, Хятадын бизнес эрхлэлтийн орчинтой холбоотой асуудал гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татав. Хятад-Германы худалдааны нийгэмлэгээс нийтэлсэн 2016 оны худалдааны орчны шалгалтад харуулснаар, Хятадад байгаа Германы аж ахуйн нэгжид тохиолдож буй гол бэрхшээлд хөдөлмөр хүчний өөрийн өртөг нэмэгдсэн, мэргэжлийн чадварлаг боловсон хүчин дутмаг байгаа, Хятадын аж ахуйн нэгжийн өрсөлдөх хүч улам эрчимжсэн зэрэг багтаж байгаа юм байна. Тайланд иймэрхүү сэтгэл зовоосон зүйлд хариулахдаа, Хятад улс нээлттэй хэлбэрийн эдийн засгийн шинэ тогтолцоо байгуулах явцаа түргэтгэж, улам гүн давхаргын, улам өндөр түвшинд гадаадад нээлттэй ажлаа урагшлуулах болно гэжээ.

Ли Кэчян: "Гадаадын бизнесмэний хөрөнгө оруулах аж ахуйн нэгжийн удирдамжийн товъёогт өөрчлөлт оруулж, үйлчилгээ, үйлдвэрлэл, уул уурхайн олборлолтын салбарт гадаадынхан хөрөнгө оруулах тухай зөвшөөрлийг цаашид сул болгов. Гадаадын бизнесмэний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн Хятадын дотоодод биржид орох, өрийн тэмдэгт тараахыг дэмжиж, үндэсний шинжлэх ухаан технологийн төлөвлөгөөний төсөлд оролцохыг зөвшөөрсөн байна. Мэргэшлийн зөвшөөрөл, стандартын боловсруулалт, Засгийн газрын худалдан авалт, "Хятадад үйлдвэрлэв-2025" бодлогыг хүртэх зэрэг талаар гадаад дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид адил тэгшээр хандах болно" гэлээ.

2016 онд тоосонцор мананг арилгах эрч хүчээ Хятадын Засгийн газар тасралтгүй нэмэгдүүлсэн боловч, ард иргэдийн бодит мэдрэмжид үндсэн өөрчлөлт гараагүй. Засгийн газрын тайланд хүрээлэн буй орчны хамгаалалтыг Засгийн газрын энэ оны ажлын барих ёстой хэдэн том доод хязгаарын нэг болгон, цэвэр агаартай байхын тулд шуурхай ажиллах шийдвэр зоригоо харуулсан байна.

Энэ он нь Хятад улсын хувьд онцгой жил юм. 19-р их хурал энэ сүүлийн хагас жилд болох бөгөөд Ши Жиньпин даргын 2017 оны шинэ жилийн баярын мэндчилгээндээ "зориг шуудран шуурхай ажиллах" гэж хэлсэн нь нийт Хятадын нэгдсэн ойлголт болоод байна. Ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын ажлын тайландаа, бодит үйл ажиллагаагаар хөгжилд тус дөхөм үзүүлж, ирээдүйн хөгжлийн сайн сайханд хүрэхийг нийт иргэдэд хандан хүссэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе