• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян: Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцаа үр дүнтэй болсон

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-05 10:20:46

5-нд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлын тайландаа, өнгөрсөн жил Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцаа үр дүнтэй болсон хэмээн үнэлжээ.

Ши Жиньпин дарга зэрэг нам төрийн удирдагчид олон оронд айлчлан, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албаны бус уулзалт, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд уулзалт, БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалт, цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд уулзалт, НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы дээд хэмжээний хурал чуулганууд, Ази Европын тэргүүн нарын хурал, Зүүн Азийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын хурал уулзалт зэрэг чухал арга хэмжээнд оролцсон юм. Лань цан жян-Меконг мөрний хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын анхдугаар хурлыг амжилттай зохион байгуулсан. Гол болох том улс гүрэнтэй зохицол хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хөршүүдтэйгээ бүх талын хамтын ажиллагаагаа ахиулж, хөгжиж буй орнуудтай найрамдал, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, НҮБ зэрэг олон улсын байгууллагатай харилцаа холбоогоо нягтруулсан юм. Хятад улс хариуцлагатай их гүрний хувьд олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт бүтээлч, чухал үүрэг гүйцэтгэж, дэлхийн энх тайван, хөгжилд чухал хувь нэмэр оруулсан гэжээ.

\Э.Цогзолмаа орчуулав\

  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе