|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 5-нд тавьсан засгийн газрын ажлын тайландаа, өнгөрсөн жил, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ногоон хөгжилд шинэ ахиц гаргасан гэжээ.
Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын зорилтыг хэрэгжүүлэх талаар үнэлгээ хийх арга барилыг тогтоож, улс орны экологийн соёл иргэншлийн туршилтын бүсийг байгуулсан. Агаарын бохирдлоос сэргийлэн засаж, хүхрийн давхар исэл, азотын исэл ялгаруулах хэмжээг 5.6 хувь болон 4 хувиар тус тус бууруулж, 74 том хотын агаарын бохирдол PM2.5-ын хэмжээг жилд 9.1 хувиар бууруулсан. Мөн эрчим хүчний бүтцийг сайжруулж, цэвэр эрчим хүчний хэрэглээний хэмжээг 1.7 нэгжээр дээшлүүлж, нүүрсний хэрэглээний эзлэх хэмжээг 2 нэгжээр бууруулжээ. Усны бохирдлоос урьдчилан сэргийлэхээ ахиулж, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан. Мөн байгаль орчин хамгаалах ажилд хяналт шалгалт хийж, байгаль орчинг сүйтгэсэн нэг бүлэг хууль бус хэргийг илрүүлж, байгаль орчинг хамгаалах ажлыг цаашид ахиулсан гэжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |