• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян: 2016 онд инноваци, макро эдийн засгийн зохицуулалтаа эрчимжүүлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-05 10:46:33
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 5-нд тавьсан засгийн газрын ажлын тайландаа, өнгөрсөн жил, инноваци, макро эдийн засгийн зохицуулалтаа үргэлжлэн эрчимжүүлж, эдийн засгийн тогтвортой үйл ажиллагааг зохистой орон зайд байлгаж чадсан гэжээ.
  
2016 онд макро эдийн засгийн зохицуулалт маш олон бэрхшээлд тулгарсан ч бид эдийн засагт хэт их сэдэл өгөхгүй, харин өөрчлөлт инновацид түшиглэн тогтвортой өсөлт, бүтцийн зохицуулалт, эрсдэлээс сэргийлж, хяналт зохицуулалтаа эрчимжүүлсээр ирлээ. Санхүүгийн эерэг бодлогын эрч хүчийг нэмэгдүүлж, санхүүгийн нэмэгдлээ голцуу татвар хураамж, хэрэглээг бууруулахад зарцууллаа. Мөн орон нутгийн засаг захиргааны өрийн нөөцийг солих цар хүрээгээ өргөтгөж, хүүгийн дарамтыг 400 тэрбум юаниар буруулсан. Валюутын эрүүл тогтвортой бодлого хэрэгжүүлснээр М2 валют 11.3 хувиар нэмэгдэж, 13 хувийн урьдчилсан зорилтоос доогуур болсон байна. Олон төрлийн валютын бодлогыг авч хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит хөгжилд тус дөхөм үзүүлсэн. Түүнчлэн иргэдийн хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг боловсруулж, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг бий болгож, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд зохицуулалт хийсэн. Мөн банк санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхээ эрчимжүүлж, юаний ханш бий болгох механизмыг сайжруулж, зохистой, тэнцвэртэй түвшинд тогтвортой байхыг баталгаажуулж, улс орны эдийн засаг, санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалж чадсан гэжээ.

\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе