• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян: Экологи, байгаль орчныг хамгаалах эрч хүчээ нэмэгдүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-05 11:55:49

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 5-нд тавьсан засгийн газрын ажлын тайландаа, экологи, байгаль орчныг сэргээн хамгаалах эрч хүчээ нэмэгдүүлнэ. Экологи, байгаль орчныг сайжруулах, ялангуяа агаарын чанар чансааг сайжруулахаа түргэтгэх нь ард иргэдийн хүсэж байгаа тулгамдсан асуудал бөгөөд тогтвортой хөгжлийн шаардлага юм гэжээ.
  
Энэ онд хүхрийн давхар исэл, азотын ислийн ялгаруулалтыг тус тус 3 хувиар бууруулж, гол гол хотын агаарын бохирдол PM2.5-ын хэмжээг илэрхий буруулах болно. Тухайлбал: Нэгд, түлшний бохирдлын асуудлыг яаралтай зохицуулах. Хоёрт, бохирдлын эх үүсвэрийг засан сайжруулахаа ахиулах. Гол ажил төрлийн бохирдлыг засан цэгцлэх тусгай үйл ажиллагаа өрнүүлнэ. Бохирдол ихтэй аливаа аж үйлдвэрийн бохирдлын эх үүсвэрт 24 цагийн хяналт шалгалт хэрэгжүүлнэ. Гуравт, авто тээврийн хэрэгслийн утааг засан сайжруулахаа чангатгана. Дөрөвт, агаарын бохирдол ноцтой өдрийг үр ашигтай даван туулах. Агаарын бохирдолд судалгаа хийж, шинжлэх ухаанчаар хандах үзэл бодлоо дээшлүүлэх. Тавд, байгаль орчны хууль хэрэгжилт, хяналт шалгалтаа эрчимжүүлэх. Бүх нийгмээрээ хүчин зүтгэвэл цэлмэг тэнгэрийг жилээс жилд илүү харах болно гэжээ.

Ли Кэчян: Ус, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх. Экологийн хамгаалалт, бүтээн байгуулалтаа ахиулах. Ой модны чанар чансааг дээшлүүлж, ойжуулах талбайг 8 сая га-д хүргэнэ гэж онцолжээ.
\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе