|
|
||
5-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлын тайландаа тэмдэглэхдээ, Өнгөрсөн жил батлан хамгаалах, цэрэг армийн өөрчлөлтийн салбарт чухал ахиц гаргаж, цэрэг армийн хувьсгалжилт, орчин үеийн болох бүтээн байгуулалт шинэ ахиц, шинэ амжилт гаргалаа. Шинэ нэг жилд бид шинэ нөхцөл дэх цэрэг армиа хүчирхэгжүүлэх тухай намын зорилтоор хөтөлбөр болгож, улс төрийн талаар цэрэг армийн бүтээн байгуулалт хийх, өөрчлөлт шинэчлэлээр цэрэг армийн байгуулалт хийх, хуулийн дагуу цэрэг армиа засах ажлыг ахиулан, цэрэг армийн бэлтгэл сургуулилтыг эрчтэй хийж, улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгаа эрс шуурхай хамгаална гэжээ.
Тэрээр: Цэрэг армийг удирдах намын үнэмлэхүй байр суурийг баримтлан, цэргийн зөвлөлийн даргын хариуцлагын дүрмийг хамгаалан туушлуулна. Батлан хамгаалах, цэрэг армийн өөрчлөлтийг цаашид гүнзгийрүүлнэ. Усан хил, агаарын сэргийлэлт, хил хамгаалах удирдлага, хяналтыг чангатган, терроризмтой тэмцэх, энхийг сахиулах, олон улсын энхийг дэмжин сахиулах, алс далайн хөлөг онгоцны аяллын хамгаалалт зэрэг чухал чухал үйл ажиллагааг нарийн зохион явуулна. Батлан хамгаалах шинжлэх ухаан технологийн салбарт бие даан шинийг бүтээх чадамжаа нэмэгдүүлэн, арын албаны орчин үеийн байгуулалт, тоног төхөөрөмжийн хөгжлийг түргэтгэнэ. Батлан хамгаалахын дайчлалт, бэлтгэл хүчний байгуулалтыг эрчимжүүлнэ. Эдийн засгийн байгуулалт, батлан хамгаалахын зохицонгуй, тэнцвэртэй, харилцан хамааралтай хөгжлийг ахиулан, батлан хамгаалах шинжлэх ухаан технологийн аж үйлдвэрийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, цэрэг арми, ард иргэдийн нийцтэй гүнзгийрэн хөгжихөд тус дөхөм үзүүлнэ гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |