• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америкийн хэвлэлүүд Ли Кэчяны ажлын тайланд анхаарал хандуулжээ

CRI       (GMT+08:00) 2017-03-06 10:33:43

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 3-р сарын 5-нд 12 дахь удаагийн БХАТИХ-ын 5-р хуралд засгийн газрын ажлын тайлан тавилаа. Америкийн мэдээллийн хэрэгслүүд уг тайлан дахь Хятадын эдийн засгийн өсөлтийн товлосон зорилт, зээлийн асуудал, орчны бохирдлыг сэргийлэн засах, гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зэрэг агуулгад анхаарал хандуулсан байна.

Америкийн мэдээллийн хэрэгслүүд Хятадын ерөнхий сайдын засгийн газрын ажлын тайлангийн хэдэн асуудалд анхаарлаа голчлон хандуулжээ. Нэгд, "Хятад улс 2017 онд ДНБ-ээ 6.5 хувь орчим өсгөх зорилтыг тавьсан байна. Ли Кэчян тус тайландаа, эдийн засгийн өсөлтийн товлогдсон зорилт эдийн засгийн жам ба бодит байдалд нийцэх бөгөөд эдийн засгийг тогтвортой өсгөх нь ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргаанд ашиг тус хүртээхэд тустай хэмээн онцолсон" гэжээ. Хоёрт, Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтын орчноо улам сайжруулах тухай анхаарсан байна.

"Вашингтон пост" сонин зэрэг мэдээллийн хэрэгслийн мэдээлэлд, тус засгийн газрын ажлын тайланд хэдийгээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны асуудал дээр Хятад улсад арга хэмжээ авах тухай дурдаагүй, гэхдээ Хятад улсын эдийн засгийн хөгжил гадаад дотоодын олон зүйлийн зөрчил давхацсан хүнд сорилттой тулгарч байна. Ялангуяа худалдааг ивээх үзэл нүүрлэж байна. Ли Кэчян уг тайландаа эдийн засгийн глобальчлал буй бүхий хүмүүсийн ашиг тусад нийцнэ. Хятад улс олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаагаа урагшлуулахын тулд хичээн зүтгэнэ хэмээн дурдсан гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе