|
|
||
ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин 5-ны үдээс хойно 12 дахь удаагийн БХАТИХ-ын 5-р чуулганы Шанхай хотын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцохдоо, үзэл санаагаа чөлөөлж, үүрэг хариуцлагаа зоригтой хүлээж, бусдаас тэргүүлэн шуурхай хийж, хөгжлийн шинэ үзэл ойлголтыг практикт хэрэгжүүлэн, өөрчлөлт нээлтээ гүнзгийрүүлж, шинэ хөдөлгүүр хүчийг хөтлөн дагуулж, татах, бүтээх, өрсөлдөх зэрэг хүчээ байнга нэмэгдүүлэн, социалист орчин үеийн олон улсын том хотын байгуулалтаа түргэтгэх хэрэгтэй гэж тэмдэглэжээ.
Төлөөлөгчдийн хэлсэн үгийг анхааралтай сонссоны дараа, Ши Жиньпин Засгийн газрын ажлын тайланг бүрэн сайшааж байгаагаа илэрхийлжээ. 1 жилийн турш олон улсын орчин ахуй ээдрээ хувиралт ихтэй, дотоодын эдийн засаг бууралтын нэлээд их дарамттай тулгарч байсан ч бид тогтвортой байдалд урагшлахын төлөө хичээх ерөнхий хандлага чиглэлийг барьж, хөгжлийн шинэ үзэл ойлголтыг тууштай хэрэгжүүлж, хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг ахиулан, "4 бүх тал" стратегийн байршуулалтыг зохицонгуй урагшлуулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн олон зорилт үүргээ бүрэн биелүүлж, "13-р 5 жил"-ээ сайхан эхлүүлсэн байна гэлээ.
Шинэ хөдөлгүүр хөгжлийг шинэчлэх, эдийн засгийн бүтцийг сайжруулах, өөрчлөлтийг гүнзгийрүүлэх зэрэг талаар Шанхай хотын олсон шинэ амжилтыг Ши Жиньпин бүрэн нотлоод, нийт Хятадын өөрчлөлт, нээлтийн сайн манлайлагч болох, шинэ бүтээмжийн хөгжлийн хошуучлагч болох шаардлагын дагуу, чөлөөт худалдааны туршилтын бүсийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, шинжлэх ухаан технологийн шинэ бүтээмжийн төвийн байгуулалтыг ахиулах, нийгмийн засаглалын талаар шинэлэг зүйлийг бүтээх, намыг хатуу засах талаар шинэ ахицууд гаргах хэрэгтэй гэж тэмдэглэв. /D/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |