|
|
||
Синьхуа Агентлагийн мэдээ, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Лю Юйньшань 5-ны үдээс хойно ӨМ-ын төлөөлөгчдийн хуралд оролцож, төлөөлөгчтэй хамт засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцжээ.
Төлөөлөгчид тогтвортой байдлыг хангах, экологийн орчныг сайжруулах, ядууг тэтгэх ажлыг эрчтэй хийх зэрэг асуудлаар санал бодлоо хэлжээ. Лю Юйньшань хэлэхдээ, ерөнхий сайд Ли Кэчяний хийсэн засгийн газрын ажлын тайланд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний иж бүрэн чухал ярианы зориг санаа болон улс гүрнээ засах шинэ үзэл баримтлал, шинэ стратегийг харуулж, ХКН-ын Төв хорооны энэ оны ажлын зохицуулалтыг харуулжээ, тус тайланг магтан сайшааж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн нэг жил бол ер бусын нэг жил, манай нам бүх Хятадын ард түмнийг дайчлан хүнд бэрхшээлийг ялан туулж, урагшилсан бөгөөд "13-р 5 жилийн төлөвлөгөө"-г сайн сайхнаар эхлүүлсэн байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, тогтвортой байдлыг хангах нь ажлын ерөнхий үндэс суурь болох юм. Энэ бол эдийн засгийн хөгжлийн шинэ төлөв байдалд зохицуулахын тулд гаргасан стратегийн сонголт юм. Энэ нь ХКН-ын үнэн хэргээс зөвийг эрэх үзэл санаанд нийцэж байгаа бөгөөд эдийн засгийн ажлын сайн хийх арга, мөн улс гүрнээ засах чухал зарчим болох юм. "Тогтвортой" ба "Хөгжүүлэх" энэ хоёрын харилцааг сайн зохицуулж, чиглэл тогтвортой, бодлого тогтвортой, төсөөлөл тогтвортой байхыг баримталж, хамтын ойлголтоо нягтруулж, зөрчил эрсдэлийг арилгаж, нийгмийн тогтвортой их байдлыг батлах хэрэгтэй, шинэ хөгжлийг бий болгож, өөрчлөлтийн шинэ давааг даван туулж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бий болгож, хангамжийн бүтцийн өөрчлөлт зэрэг чухал үүргийг хэрэгжүүлж, хөгжлийн чанар болон үр ашгийг дээшлүүлэх хэрэгтэй гэжээ. \Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |