|
|
||
Энэ жил Хятадын Засгийн Газрын ажлын тайландаа бодит эдийн засгийг хөгжүүлэх талд илүү хүч тавих болно гэжээ. 6-ны өдөр, Үндэсний хөгжил, өөрчлөлтийн хорооны хариуцлагатан хэлэхдээ, энэ жил бодит эдийн засгийг хөгжүүлэх олон төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно гэжээ.
6-ны өдөр болсон БХАТИХ-ны ээлжит чуулганы хэвлэлийн бага хурлын үеэр Үндэсний хөгжил, өөрчлөлтийн хорооны орлогч дарга Жан Юн хэлэхдээ, Хөгжил өөрчлөлтийн хороо бодит эдийн засгийн хөгжлийг батлахын тул доорх 4 зүйлд хүч тавих болно. Нэгд, хөгжлийн доголдол талд илүү хүч тавьж, үр ашигтай хангамжийг бий болгоно. Хоёрт, засаглалыг цомхотгож эрхийг шилжүүлэх ажлыг улам эрчимтэй хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүдийн ачааллыг хөнгөрүүлэх. Гуравт, шинэчлэлээр хөдөлгүүр болгож хөгжлийн эрчийг нэмэгдүүлнэ. Дөрөвт, энэ жилд хэт их үйлдвэрлэх болон хоцрогдсон үйлдвэрлэл зэрэг асуудалд хүч тавин шийдвэрлэж, зах зээлийн эрүүл тогтвортой хөгжлийг бий болгож, бодит эдийн засгийн эрүүл хөгжлийг батлах болно гэжээ.
Энэ жилийн засгийн газрын ажлын тайланд болд төмрийн үйлдвэрлэлийг 50 сая тонноор багасгах, нүүрсний үйлдвэрлэлийг 150 сая тонн багасгана гэж тодорхой заасан байна. \Б.Дүүрэнжаргал орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |