• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс "нэг бүс нэг зам" дагуу орнуудад 50 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулжээ

CRI       (GMT+08:00) 2017-03-06 17:25:43

6-нд Хятадын өөрчлөлт хөгжлийн үндэсний хорооны дарга Хэ Лифэн 12 дахь удаагаа сонгогдсон Бүх Хятадын АТИХ-ын 5-р чуулганы хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, сүүлийн 3 жилийн турш, Хятад улс "нэг бүс нэг зам" дагуу орнуудад 50 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулсан гэжээ.

Хэ Лифэн: "Нэг бүс нэг зам" санаачилга дэлхий 100 гаруй улс орон, олон улсын байгууллагын идэвхтэй дэмжлэг авч, зам дагуу орнуудтай засгийн газар хоорондын 50 шахам хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулан, олон улсын байгууллага зэрэг салбар хоорондын хамтын ажиллагааны 70 гаруй хэлэлцээр байгуулжээ. Хамтаар зөвшилцсөний дүнд Индонезийн Жакарта-Бандүн төмөр зам, Унгар-Сербийн төмөр зам, Хятад-Лаос хоорондын төмөр зам зэрэг бэлэг тэмдгийн чанартай хамтын ажиллагааны төслийг хамьран байгуулж, үүнээс гадна зарим гарам порт, бусад дэд бүтцийн тоног төхөөрөмжийг хамтдаа байгуулсан байна гэжээ.

Тэрээр танилцуулж хэлэхдээ: Энэ оны 5-р сард Бээжинд "нэг бүс нэг зам"-ын олон улсын дээд хэмжээний чуулга уулзалт зохион байгуулж, нээлт, дугуй ширээний хурал, дээд хэмжээний хурал зэргийг хийнэ гэжээ.
\Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе