• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын стандарт хангасан чөлөөт худалдааны парк байгуулна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-07 09:50:54

6-нд БХАТИХ-ын төлөөлөгч, Шанхай хотын намын хорооны дэд нарийн бичгийн дарга, хотын дарга Ин Юн, сурвалжлагчийн асуултад хариулахдаа, Шанхай хот болон холбогдох байгууллагаас Шанхайн чөлөөт худалдааны туршиц бүсийн бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэх ажлын төслийг боловсруулж байна. Ерөнхий зорилт гэвэл, 2020 он гэхэд Шанхайн чөлөөт худалдааны туршиц бүсийг бүтээн байгуулах замаар чөлөөт худалдаа болон хөрөнгө оруулалттай, нээлттэй, ил тод дүрэм журамтай, шударга, үр ашиг бүхий хяналт удирдлагатай, бизнес эрхлэлтийн хялбар орчин бүхий олон улсын стандарт хангасан чөлөөт худалдааны парк байгуулна гэжээ.

6-нд, Шанхайн төлөөлөгчид хуралдаж, засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцсэн байна. Хурлын дараа, Шанхайн төлөөлөгчид гадаад дотоодын хэвлэлд ярилцлага өгөв.

Ин Юн төлөөлөгч Шанхайн чөлөөт худалдааны туршиц бүстэй холбоотой асуултад хариулахдаа, Шанхайн чөлөөт худалдааны туршиц бүс байгуулах нь шинэ нөхцөл байдалд өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэн, нээлттэй байдлыг өргөжүүлэх тухай Намын төв хорооны стратегийн бодлого юм. Гурван жил гаруйн турш, Шанхайн чөлөөт худалдааны туршиц бүс урьдчилсан зорилтоо үндсэндээ биелүүлсэн гэжээ.

Тэрээр: "Одоо Шанхай хот, Худалдааны яам зэрэг холбогдох байгууллагаас чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэх ажлын төслийг боловсруулж байгаа. Ерөнхий зорилт гэвэл, 2020 он гэхэд Шанхайн чөлөөт худалдааны туршиц бүсийг бүтээн байгуулах замаар чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалттай, нээлттэй, ил тод дүрэм журамтай, шударга, үр ашиг бүхий хяналт удирдлагатай, бизнес эрхлэлтийн хялбар орчин бүхий олон улсын стандарт хангасан чөлөөт худалдааны парк байгуулж, хуульжсан, олон улсын хэмжээний, хялбарчилсан бизнес эрхлэх орчин, шударга, өндөр үр ашиг бүхий зах зээлийн орчинг бүрдүүлнэ" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе