Цэргийн зардалд ил тод бус зүйл байхгүй
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2017-03-07 15:54:29
7-нд Хятадын Сангийн сайд Шяо Жие, энэ оны төсвийн мэдүүлэг дэх цэргийн зардал, дипломат харилцаа зэрэгтэй холбоотой тоо баримтад "ил тод бус" зүйл бий эсэх асуудалтай холбогдуулан хариулахдаа, ил тод бус зүйл байхгүй. Зөвхөн төсвийн мэдүүлгийг бичих арга барилын хувьд, шинэлэг зүйл хийсэн юм гэжээ.
12 дахь удаагаа сонгогдсон БХАТИХ-ын 5-р чуулганы хэвлэлийн бага хуралд, Шяо Жие: Энэ оны төсвийн тайланг боловсруулахад төсвийн тайлан, төсвийн төслийг уялдуулахыг бодолцож, төсвийн тайланд бүх Хятадын санхүүгийн орлого зарлагын томоохон тооцоог нийтэлж, цэргийн зардал, дипломат харилцаа зэрэг бодит зардлыг төсвийн төсөлд тусгасан болохоор, төсвийн тайланд давтан нуршаагүй гэжээ.
Шяо Жие: Сүүлийн жилд талуудын дэвшүүлсэн санал санаачлагын дагуу, энэ оны төсвийн тайланг боловсруулах явцад, бичих арга барилын талаар бага сага шинэчлэл хийсэн юм. Төсвийн тайланы ард талд тайлбар дагалдуулсан. Энэ нь голдуу нийгэм нийтийн анхаарч буй халуун цэгийн хэсэг асуудал юм. Урьдын төсвийн тайланд иймэрхүү зүйл байгаагүй. Энэ нь нийтээрээ уншиж ойлгох, хянаж хэлэлцэхэд тустай юм гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл