• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Египетийн парламентын хамтын ажиллагаа, хэтийн төлөвийн ярилцах хурал болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-07 10:01:40

Орон нутгийн цагаар 3-р сарын 6-нд, "2017 Хятадын 'Хоёр чуулган'-ы тусгай ярилцлага: Хятад, Египетийн парламентын хамтын ажиллагаа, хэтийн төлөвийн ярилцах хурал Каирт болов. Хятадаас Египетэд суугаа элчин сайд Сүн Айгүө ярилцлагад оролцож үг хэлсэн байна.

Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын тогтолцоо бол Хятад улсын улс төрийн үндсэн тогтолцоо юм. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал бол хууль тогтоох, хяналт тавих эрх бүхий улс орны хамгийн дээд эрхт байгууллага бөгөөд Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөл нь Хятад улсын улс төрийн амьдралд социалист ардчиллыг бадруулах чухал хэлбэр болсны хувьд, улс төрөөр зөвлөлдөх, ардчилсан хяналт тавих, төрийн хэрэгт оролцон төрийн хэргийг авч хэлэлцэх үүрэг гүйцэтгэдэг. Энэ хоёр бол нэгдсэн органик цогц бөгөөд харилцан нөхөж харилцан түшилцэж, Хятад улсын улс төрийн амьдралд туйлын чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж элчин сайд Сүн Айгүө тэмдэглэв.

Египетийн парламентын гишүүн Надер Мостафа: Парламентын харилцаа холбоо бол хоёр орны хамтын ажиллагаа, найрсаг харилцааг эрчимжүүлэх чухал холбоос юм. Сүүлийн хоёр жилд Египетийн шинэ парламент болон БХАТИХ-ын хороонд өндөр зэрэглэлийн хүрээнд байнга харилцан айлчилж, хоёр орны хууль тогтоох байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, итгэлцлийг гүнзгийрүүлсэн байна гэлээ./D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе