• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"THAAD" системийн зарим тоног төхөөрөмжийг Өмнөд Солонгост зөөвөрлөн хүргэжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-07 15:42:08
Өмнөд Солонгост суугаа Америкийн цэргийн командлалын газар 7-ны өдөр мэдэгдэл гаргаж, "THAAD" системийн зарим тоног төхөөрөмжийг Өмнөд Солонгост зөөвөрлөн хүргэснийг нотолжээ.

Уг мэдэгдэлд: Өмнөд Солонгост суугаа Америк цэрэг "THAAD" системийг байршуулах тухай Америк, Өмнөд Солонгосын холбогдох шийдвэрийг хэрэгжүүлэн, уг ажлыг түргэн эхлүүлэх болно гэлээ.

Мөн өдөр, Өмнөд Солонгосын БХЯ: "THAAD" системийн зарим тоног төхөөрөмжийг Сөүлээс өмнө зүгт 70 орчим км зайтай оршдог Америк цэргийн Осан дахь агаарын цэргийн баазад 6-нд зөөвөрлөн хүргэсэн гэж тэмдэглэжээ. Тэдгээр тоног төхөөрөмжид 2 хөөрөгч хэрэгсэл багтсан гэж Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлжээ.

Өмнөд Солонгосын хэвлэлийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын цэргийн талынхан энэ оны 5-7-р сард "THAAD" системийг зөөвөрлөн авчрах ажлыг дуусгахаар зэхэж байгаа юм байна./D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе