|
|
||
3-р сарын 6-нд БХАТИХ-ын төлөөлөгч, Хятадын Өмнөд нутгийн иргэний агаарын тээврийн компанийн Шинжааны салбар компанийн ерөнхий захирал Фу Пуянь сурвалжлагчид хэлэхдээ: Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын хөгжилд тус дөхөм үзүүлэхийн тулд тус компани Өрөмчөөс Исламабад хүрэх нислэгийн шугамыг бэхжүүлж, Лахор зэрэг Пакистаны бусад хот хүрэх шугам нээх гэж байна гэжээ.
Тэрээр: Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтыг дэмжих хүрээнд Өмнөд нутгийн агаарын тээврийн компани Өрөмч-Пакистан чиглэлийн шугам нээсэн, нисэг маш сайн байна. Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын хөгжилд тус дөхөм үзүүлэхийн тулд тус компани Өрөмчөөс Исламабад хүрэх нислэгийн шугамыг бэхжүүлж, Лахор зэрэг Пакистаны бусад хот хүрэх шугам нээх гэж байна гэжээ.
Тэрээр: Шинжаан нэг бүс нэг замын бүтээн байгуулалтын гол бүсэд байгаагийн хувьд агаарын торгоны зам байгуулах нь маш чухал. Ирээдүйд Пакистаны Гвадар боомтын нисэх онгоцны буудал баригдаж дууссаны дараа бид Өрөмчөөс тус боомт хүрэх нислэгийн шугам нээнэ гэжээ./Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |