• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНАСАУ пуужин хөөргөсөн явдалд талууд хүлээцтэй байхыг уриаллаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-07 15:39:22
6-нд Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Д. Пасков: БНАСАУ пуужин хөөргөсөн явдалд талууд хүлээцтэй байхыг Орос уриалж байна гэжээ.

Тэрээр: БНАСАУ пуужин туршин хөөргөсөн нь бүс нутгийн байдлыг хурцатгаж байна. Үүнд Оросын тал ноцтой анхаарал хандуулж байна. Ийм байдалд талуудыг хүлээцтэй байж, холбогдох орнуудтай энэ талаар санал солилцохыг Орос уриалж байна гэжээ.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын ардын армийн стратегийн пуужинт арми 6-нд 4 баллистик пуужинг зэрэг хөөргөх туршилт хийсэн гэжээ.

6-нд БНСУ-ын армийн нэгдсэн командлын газар, БНАСАУ мөн өдрийн үдээс өмнө Пинг-Пукто-гоос Солонгосын хойгийн зүүн хэсгийн тэнгист 4 пуужин хөөргөсөн гэжээ. Энэ бол нэг сар хүрэхгүй хугацаанд дахин пуужин хөөргөж байгаа явдал болно. 2-р сарын 12-нд БНАСАУ стратегийн баллистик пуужин хөөргөсөн юм./Баатар орчуулав/

  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе