• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНАСАУ-ыг дахиж пуужин хөөргөхгүй байхыг олон улсын нийгэмлэг шаарджээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-07 10:13:48
ХОУР-ын мэдээ: 6-нд БНСУ-ын Армийн Нэгдсэн Штабын Газар: БНАСАУ өнөө өглөө Пёнганпук мужаас Солонгосын хойгийн зүүн тэнгис руу 4 пуужин хөөргөжээ. Ийнхүү сар болоогүй хугацаанд хоёр дахь туршилтын пуужингаа хөөргөлөө гэжээ. БНАСАУ-ын Төв Цахилгаан Мэдээний Агентлаг 7-ны өдөр мэдээлэхдээ, дээд удирдагч Ким Чен Ун 6-ны өдөр Ардын Цэргийн Армиа удирдан Пуужин хөөргөх сургуулилт хийсэн гэжээ. Олон улсын хамтын нийгэмлэг тус хэргийг шүүмжилж, дахиж пуужин хөөргөхгүй байхыг БНАСАУ-ын талд шаарджээ.

6-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Фархан Хач: НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш БНАСАУ НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг зөрчиж пуужин хөөргөсөн явдлыг шүүмжилж, дахиж пуужин хөөргөхгүй байхыг шаардсан гэжээ. Тэрээр мөн өдөр Нью-Йорк дэх НҮБ-ын төв байранд болсон ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: БНАСАУ дахиж Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг зөрчихгүй байж олон улсын үүрэг хариуцлагаа биелүүлэхийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш шаардаж байна гэв.

6-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан: БНАСАУ-ын баллистик пуужин хөөргөх үйл ажиллагааны талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэр бий. БНАСАУ уг шийдвэрийг зөрчихийг Хятадын тал эсэргүүцэж байна гэжээ. Тэрээр: АНУ болон БНСУ хамтран БНАСА-д чиглүүлсэн нэгдсэн цэргийн сургуулилалт хийх гэж байгааг Хятадын тал анхаарч байна. Өнөөгийн нөхцөлд талууд хүлээцтэй байж бүс нутгийн асуудлыг хурцдуулахгүй байх хэрэгтэй гэжээ.

6-нд АНУ-ны Цагаан ордон мэдэгдэхдээ: БНАСАУ дахин пуужин хөөргөж байгаа нь өдөөн хатгалга бөгөөд бусад улс оронд сүрдүүлэг болж байна. Бид зохих арга хэмжээ авах болох гэжээ.

\Б.Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе