• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Энэ жил Хятадын эдийн засгийн өсөлт 6.5 хувийг давах боломжтой гэжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-07 10:23:55
ХОУР-ын мэдээ: УТЗЗ-ын Бүх Хятадын Хорооны гишүүн, эдийн засагч Ли И-нин 6-нд УТЗЗ-ын Бүх Хятадын Хорооны ээлжит хэвлийн бага хуралд хэлэхдээ: Хятадын эдийн засгийн өсөлт 2017 онд 6.5 хувийг давах боломжтой гэжээ.

Тэрээр: Хятад улс шилжилтийн үе шатандаа явааг бид мэднэ. Өөрөөр хэлбэл уг нь эдийн засгийн хөгжилд хурд, тоог чухалчилж байсан бол одоо үр ашиг, чанарыг дээдлэх болсон учраас бүтцийн өөрчлөлт хийж байна. Өнөөгийн байдлаар, бид байнга өөрчлөлт, шинэчлэл хийж байж эдийн засгийн хөгжлийн шинэ шатанд хүрэх болно гэжээ.

Дэлхийн эдийн засгийн хоёр дахь том цогц болсны хувьд, Хятад улсын дэлхийн эдийн засгийн жилийн дундаж өсөлтөд 30-с дээш хувийн үүрэг гүйцэтгэж байгаагаараа олон улсын анхаарлын төвд орж байна. 2010 оны эдийн засгийн 10.6 хувийн өсөлтөөс 2015 оны 6.9 хувь, 2016 оны 6.7 хувийн өсөлтөд хүрэх явцад Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд буурч байгаа ч тогтвортой хөгжлөө хэвээр хадгалж байна.\Б.Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе