• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-т зориулсан хүлээн авалт болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-08 10:09:44

7-нд, "3-р сарын 8" буюу "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-т зориулсан хүлээн авалт Ардын Их Хурлын Танхимд болов. Тус хүлээн авалтанд БХАТИХ-ын Байнгын Хорооны дэд дарга, Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны дарга Шэнь Юеюе, олон орны эмэгтэйчүүд, бүсгүйчүүддээ баярын халуун мэндчилгээ дэвшүүлэв.

Шэнь Юеюе хэлсэн үгэндээ, 2016 онд Ши Жиньпин даргаар гол болгон Намын Төв Хороо олон улсын нөхцөл байдлыг барьж, тогтвортойгоор урагшлах ажлын ерөнхий чиглэлийг баримталж, "13-р таван жил"-ийн эерэг сайн эхлэлийг бий болгов гэжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, бид Ши Жиньпин даргаар гол болгосон Намын Төв Хорооны тойронд нягтран нэгдэж, олон сая эмэгтэйчүүдийг нэгтгэн удирдаж, намын удирдлагыг баримтлан дагаж, шилдэг хэр бүтэмжээр намын 19-р их хурал амжилттай хуралдахыг угтах болно. Олон орны эгч дүүстэй гар гараа барин хамт байж, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө хичээн мэрийхэд Хятад улс бэлэн байна гэжээ.

Нам төрийн байгууллагын холбогдох салбарын эмэгтэй удирдагч, Хятадын шинжлэх ухааны академи болон Хятадын инженерийн академийн эмэгтэй академич нар, Хонконг Макаогийн ардын төлөөлөгчдийн их хурлын эмэгтэйчүүдийн төлөөлөл, УТЗЗ-ийн эмэгтэй гишүүн, Бээжинд байгаа эмэгтэй генералууд зэрэг Хятадын олон салбарын эмэгтэй төлөөлөл болон гадаадаас Хятадад суугаа эмэгтэй элчин сайд, элчин сайдын гэргий, эмэгтэй дипломатч, НҮБ-аас Хятадад суугаа байгууллагын төлөөлөл, Хятадад ажиллаж буй гадаадын эмэгтэй мэргэжилтэн болон гадаадын мэргэжилтний гэргий нар зэрэг 1000 гаруй эмэгтэйчүүд тус хүлээн авалтад оролцлоо.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе