|
|
||
БХАТИХ-ын төлөөлөгч, Юнь Нань мужийн Худалдааны танхимын дарга Хэ Лянхүй 7-нд хэлэхдээ, улсын гадаад харилцаа, стратеги болон бодлогын хүрээнд Юнь Нань муж нь өмнөд Ази, зүүн өмнөд Азийн орнууд хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулахаа түргэтгэж, "нэг бүс нэг зам" төлөвлөгөөнд сайтар уялдан нэгдэх хэрэгтэй гэжээ.
Хэ Лянхүй хэлэхдээ, Хятад улсын дарга Ши Жиньпиний зааврын дагуу, Юнь Нань мужийн хөгжил эрхбиш "нэг бүс нэг зам" төлөвлөгөөнд уялдан нэгдэх хэрэгтэй. Үүнд, Хятад хийгээд зүүн өмнөд Ази, өмнөд Азийн бүс хоорондын хамтын ажиллагааны харилцаанд, Юнь Нань муж дөрвөн төв болох шаардлагатай, энэ нь даруй эдийн засаг худалдааны төв, шинжлэх ухаан техникийн шинэчлэлтийн төв, банк санхүүгийн үйлчилгээний төв болон нийгэм соёлын солилцооны төв зэрэг болно гэжээ.
Тэрээр танилцуулахдаа, дээр дурдсан дөрвөн төв болохын төлөө, Юнь Нань муж цуврал арга хэмжээ авч хэрэгжүүлэх болно. Эн тэргүүнд, эдгээр орон дэд бүтцээр харилцан саадгүй холбогдохыг эрчимжүүлэх хэрэгтэй. Одоо Юнь Наниас Лаос хүрэх хурдны зам нэгэнт нэвтэрч, төмөр замыг яг байгуулж байгаа. Хоёрт, хилийн чанад дахь болон хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн байгуулалтыг хөгжүүлнэ. Хятад улс "нэг бүс нэг зам" дагуух оронтой хамтын ажиллагаагаа хэрэгжүүлэхийн төлөө, Юнь Нань муж өмнөд Ази болон зүүн өмнөд Азийн бүстэй хилийн чанад дахь 14 парк байгуулахаар төлөвлөж байна. Одоо паркийн бүтээн байгуулалтыг хичээн урагшлуулж байгаа. Юнь Нань муж бас хил дамнасан болон хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, үндэсний зэрэглэлийн эдийн засгийн нээлтийн бүс, гаалийн нэгдсэн баталгаат бүс зэргийн байгуулалтыг урагшлуулах болно. Түүнчлэн Юнь Нань муж гадаадад чиглүүлсэн салбар бий болгохыг түргэтгэж, Юнь Наний өвөрмөц гаралтыг хөгжүүлж, боомтоор нэвтрэхийг хялбарчлах талаар дээшлүүлж, хөрөнгө оруулалт худалдааг чөлөөтэй болгох тогтолцооны байгуулалтыг түргэтгэх болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |