• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Солонгосын хойгийн хурцадмал байдлыг улам гааруулж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-08 15:47:39

7-нд Москвад ОХУ-ын Гадаад харилцааны яамны Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх болон зэвсгийн хяналтын асуудал хариуцсан газрын дарга Михайл Ульянов хэлэхдээ, АНУ-аас БНСУ-д пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах "THAAD" систем байрлуулбал, Солонгосын хойгийн хурцадмал байдлыг улам гааруулах болно гэжээ.

Михайл Ульянов хэлэхдээ, "THAAD"-ыг БНСУ-д байрлуулсны дараа, ОХУ дипломат ажиллагаа өрнүүлэх болон цэрэг дайны төлөвлөгөө боловсруулж, Америкийн талын энэхүү үйлдлийг цаг ямагт "бодолцон" үзэх болно. АНУ, БНСУ-д "THAAD" байрлуулбал, АНУ, БНСУ хийгээд БНАСАУ хоорондын хурцадмал харилцааг улам гааруулж, Хятадын хатуу эсэргүүцлийг дэгдээж, Солонгосын хойгийн хурцадмал байдлыг улам гааруулах болно гэжээ.

БНСУ-ын Батлан хамгаалах яам болон тус улсад суугаа Америкийн арми 7-нд нотлохдоо, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах "THAAD" системийн хэсэг тоног төхөөрөмжийг нэгэнт БНСУ-д тээвэрлэн хүргээд байгаа ба хоёр тал байрлуулалтыг тун удалгүй дуусгах болно гэжээ.

6-нд ОХУ-ын Гадаад харилцааны яамны албаны сайт тойм нийтэлж тэмдэглэхдээ, Солонгосын хойгийн асуудлаарх холбогдох тал тэвчээртэй байж, Солонгосын хойгийн хурцадмал байдал улам гаарснаас болж, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалд муугаар нөлөөлөх талаар нарийн хянамгай бодолцохыг ОХУ-ын тал уриалж байна. Холбогдох тал улам хичээснээр Солонгосын хойгийн асуудлыг улс төр болон гадаад харилцааны зам сувгаар зохицуулах ёстой хэмээн Оросын тал үзэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе