|
|
||
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны дарга Юй Жэншжэ, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Лю Юйньшань, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны сахилга бат шалгах газрын дарга Ван Чишань нар 7-ны өдөр 12 дахь удаагаа сонгогдсон БХАТИХ-ын 5-р чуулганд оролцож байгаа зарим төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцсон байна.
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 7-нд Ляонин мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцлоо. Тэрээр Ляонин мужийн өнгөрсөн нэг жилийн ажлыг үнэлж, хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлт, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн өөрчлөлт хөгжил, боловсон хүчний ажлын суртлыг дэмжин, Зүүн Хойдын аж үйлдвэрийн хуучин баазын сэргээн мандуулах стратегийг хэрэгжүүлж, эдийн засгийн нэмэгдлийг тогтвортой байлган, өөрчлөлтөд тус дөхөм үзүүлэн, бүтцийн зохицуулалт хийж, ард түмэнд ашиг хүртээн, эрсдэлээс сэргийлэх төрөл бүрийн ажлыг сайтар хийх хэрэгтэй гэжээ. Тэрээр хэлэхдээ, хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлт бол Ляонин мужийн хөгжлийн заавал туулах зам мөн. Гол зөрчлийг зохицуулж, гол чиглэлээ тодорхойлж, Ляонин мужийн хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлтийг туслан дэмжиж шинэ амжилтад хүргэх хэрэгтэй. Эдийн засаг хөгжөөд ямар үед ч хүрсэн бодит эдийн засаг бол манай улсын эдийн засгийн хөгжил, олон улсын эдийн засгийн өрсөлдөөний дунд үндэс болох юм. Ляонин мужийн аж үйлдвэрийн хуучин бааз бол бодит эдийн засгаар эхэлж хөгжсөн юм, шинэ ээлжийн эдийн засгийн хөгжилд бодит эдийн засгийг түшиглэх хэрэгтэй гэжээ.
Ли Кэчян Түвдийн төлөөлөгчдийн бүлгэмийн хэлэлцүүлэгт оролцон хэлэхдээ, Түвд бол Хятадад онцгой байр суурьтай. ХКН-ын 18-р их хурлаас хойш, нөхөр Ши Жиньпинээр төв болгосон намын төв хороо Түвдийн ажлыг чухал байранд тавьсаар ирсэн юм. Энэ онд намын төв хороо, төрийн зөвлөлийн байршуулалт ёсоор Түвдийн ажлыг үргэлжлэн ахиулж, хөгжил тогтвортой байдлыг уялдаатай болгох болно. Ардын амьдралын баталгаажуулан сайжруулах ажлыг чухал байранд тавьж, хүмүүсийн анхаарал хандуулж байгаа боловсрол, эрүүл мэнд, дулааны хангамжийн төсөл зэргийн хүрээнд ардын амьдралын дутагдалтай талыг нөхөж, олон нийтийн үйлчилгээний төвшинг дээшлүүлэх болно. Экологийг хамгаалсан нөхцөлд аялал жуулчлал, цэвэр эрчим хүч, ардын эмнэлэг зэрэг өвөрмөц онцлогтой аж үйлдвэрийг хөгжүүлэх болно. Зам харилцаа, цахилгаан сүлжээний дэд бүтцийн барилга байгуулалт зэргийн талаар төрөөс ихээхэн хөрөнгө оруулж, хөгжлийг ихээр түргэтгэх болно. Үндэстнүүдийн эв санааны нэгдлийг эрчимжүүлж, олон үндэстний эв зохицонгуй харилцаанд тус дөхөм үзүүлэн, шашны харилцааг эв зохицонгуй байлгаж, хөгжлийг дэмжих хүчээ нэгтгэн, Түвдийн нийгмийн тогтвортой байдал, урт хугацааны амар амгалан байдлыг хамтаар хамгаалах болно гэжээ.
Юй Жэншэн Тайванийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцон хэлэхдээ, ХКН-ын 18-р их хурлаас хойш, Тайванийн ажил идэвхтэй амжилт олсон байна. Бид "энх тайван нэгдэл, нэг орон хоёр систем"-ийн үндсэн чиг шугамыг баримталж, хамгийн их үнэнч сэтгэл, хүчин чармайлтаар энх тайван нэгдлийн хэтийн төлөвийг бий болгох болно. Нэг Хятадын зарчмыг харуулсан "92 оны нийтлэг ойлголт" -ыг баримталж, ямарваа хэлбэрийн "Тайванийг тусгаар тогтнуулах" хагалан бутраах үйл ажиллагааг эрс эсэргүүцэж, Тайванийн хоолойн хоёр эрэг нэг Хятадад харъяалагдахыг хүлээн зөвшөөрсөн Тайванийн буй бүхий нам бүлэг, зохион байгуулалттай эв санаа нэгтэй байж, Тайванийн хоолойн хоёр эргийн энх тайвны хөгжил, Тайванийн тэнгисийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах болно гэжээ.
Лю Юйньшань Гуандүн мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцон хэлэхдээ, ХКН-ын төв хорооны байршуулалтыг хэрэгжүүлж, өөрчлөлт нээлтийн шинэ байдлыг нээж, хөгжлийн шинэ ухагдахуунаар эдийн засгийн хөгжлийн шинэ төлөв байдлыг удирдуулан тогтвортой байдлын дунд урагшлах үндсэн чиг хандлагын дагуу чанартай үр ашигтай хөгжлийг биелүүлж, эдийн засаг нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |