• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын энхийг сахиулах офицер дайчид НҮБ-ын "Энх тайвны яруу алдрын одон" хүртлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-09 10:32:22

Ливанд энхийг сахиулсан 15 дахь армид одоо медаль гардуулах ёслол 8-ны өдөр Ливаны өмнөд нутгийн Хинни-Ях тосгонд болж, энхийг сахиулах 410 цэрэг офицерт НҮБ-ын "Энх тайвны яруу алдрын одон" гардуулсан байна.

Мөн өдөр НҮБ-аас Ливаны өмнөд нутагт суугаа түр армийн жанжин штабын дарга, Пиерре, Хятад улсаас Ливанд суугаа элчин сайд Ван Кэжянь болон Ливаны цэргийн тал, орон нутгийн захиргааны 200 гаруй төлөөлөгчид ёслолд оролцжээ.

Пиерре одон гардуулах ёслолд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн нэрийн өмнөөс үг хэлж, Хятад улсын энэ удаагийн энхийг сахиулах офицер дайчид Ливаны энх тайвны ажил үйлсэд гарамгай зүтгэл гаргасныг өндрөөр үнэлэн, Хятад улс урт хугацааны турш дэлхийн энх тайвныг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсээр ирснийг сайшаасан байна.

"Энх тайвны яруу алдрын одон" бол НҮБ-аас хүн төрөлхтний энх тайвны ажил үйлсэд онц зүтгэл гаргасан хүмүүст олгодог чухал шагнал. Дэлхийн улс орнуудын энхийг сахиулсан цэргүүдийг сайшаан үнэлсэн шагнал юм.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе