• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагчид чуулганы хэсгийн хэлэлцүүлэгт оролцлоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-09 09:52:20

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дежян, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, УЗЗ-ийн Бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ,  Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Лю Юньшань зэрэг нам төрийн удирдагчид 8-нд 12 дохь удаагийн БХАТИХ-ын 5-р чуулганы хэсгийн хэлэлцүүлэгт оролцлоо.

3-р сарын 8-ны олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр Ши Жиньпин намын төв хороо, төрийн зөвлөлийн өмнөөс хоёр чуулганд оролцож буй эмэгтэй төлөөлөгч, гишүүд, эмэгтэй ажилтнууд, Хятадын үндэстнүүдийн эмэгтэйчүүдэд баярын халуун мэнд, чин сэтгэлийн ерөөл дэвшүүллээ.

Ши Жиньпин Сычуань мужийн төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцлоо. Ши Жиньпин Сычуань мужийн өнгөрсөн жилийн ажлыг үнэлээд цохон тэмдэглэхдээ, хөдөө аж ахуй хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, ядуурлаас ангижруулах ажлыг тууштай хийж, шинийг бүтээх ажлыг ул суурьтай хийж, улс төрийн цэвэр суртал бий болгож, тогтвортой өсөлт, өөрчлөлтийг ахиулах, бүтцэд тохируулалт хийх, иргэдэд хүртээмжтэй байх, эрсдэлээс сэргийлэх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулах хэрэгтэй гэлээ.

Тэрээр: 2020 онд одоогийн стандартаар хөдөө нутгийн нийт иргэдийг ядуурлаас ангижруулж, ядуу сян бүхнийг ядуурлаас гаргах нь манай намын өгсөн амлалт мөн. Ядуурлаас ангижруулах ажил улам бүр хүндрэлтэй болдог. Хариуцлагын дүрмийг чанга хэрэгжүүлж, бодлогоо оновчтой тогтоож, ажлаа нарийвчлах хэрэгтэй. Боловсон хүчнүүдийг хөдөө тосгонд илгээж, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг нэгтгэн ашиглаж, ядуурлаас ангижруулах ажлын дайчлалт, хамжин туслах арга хэлбэрийг сайжруулж, хэнд туслах, хэн туслах, хэрхэн туслах зэргийг нарийвчлах хэрэгтэй. Зарим ажил нь үйл оёх шиг нарийн чимхлүүр байдаг. Дахин ядуурахаас сэргийлэх нь ялгаагүй чухал юм. Ядуурлаас ангижраад байгаа ядуу сян, тосгон, өрхүүдийг тэнхрүүлж, ядуурлаас ангижруулах урт хугацааны тогтвортой механизм гаргаж, энэ ажлын явцад хэлбэрдэх үзлийг эрс хориглох хэрэгтэй гэжээ.

Ли Кэчян Гуаншигийн төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцлоо. Тэрээр: Сүүлийн жилүүдэд Гуаншигийн эдийн засаг нийгэм ихээхэн хөгжин дэвшиж, үнэлүүштэй амжилтад хүрсэн. Энэ оны өөрчлөлт хөгжлийн үүрэг хүнд байна. Гуаншигийн нөхдүүд Ши Жиньпин төвтэй намын төв хорооны удирдлага дор намын үндсэн чиг шугам, бодлогыг эрс баримталж, экологи, улс төр, эдийн засаг, соёл нийгмийн бүтээн байгуулалтыг нэгэн цогц болгон ахиулах ерөнхий байршуулалт, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, улс орноо хуулиар засах, намаа бүх талаар чанга засах стратегийн байршуулалтыг зохицонгуй ахиулж, ханцуй шамлан зүтгэж, өөрчлөлт хөгжлийн үр дүнгээр үндэстнүүдийн ард түмний амьжиргааг сайжруулах, ялангуяа ядуу нутаг, хувьсгалын хуучин голомт, хил хязгаар нутгийн үндэстний цөөнхийн бүс нутгийг ядуурлаас ангижруулах амлалтаа биелүүлэх хэрэгтэй гэжээ.

/Баатар орчуулав/
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе