![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Монгол улсад байнга оршин суудаг Хятадын харьяат эмэгтэйчүүд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу 3-р сарын 8-ны баяраар тэмдэглэн өнгөрүүлэв. Баярын арга хэмжээг Монгол улс дахь Хятадын харьяат нарын Эмэгтэйчүүд хүүхдийн эрх ашгийг хамгаалах холбоо зохион байгуулсан байна. Баярын арга хэмжээг БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны захиргааны зөвлөх Гао Фэн-Ин, Монгол улс дахь Хятадын харьяат иргэдийн холбооны тэргүүн Бай Шуанжань нар нээж, дараа нь тус холбооны дарга Юань Мяожэнь нар шинээр сонгогдсон хүндэт дарга нартаа өргөмжлөл гардуулж, Хятадын харьяат ээжүүдээс тодорсон суут ээж нарт хүндэтгэл үзүүлэн, шинэ гишүүдээ хүндэтгэлтэйгээр хүлээн авсан байна. Мөн Хятадын харьяат хүүхэд залуус дуулж бүжиглэн, ээжүүд, бүсгүйчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Тус холбоо байгуулагдаад долоон жил болж байгаа бөгөөд холбооны үйл ажиллагаа өдөр ирэх тутам идэвхжиж, гишүүдийн эгнээ өргөжин тэлсээр байгаа юм байна.
\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн \
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |