• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2-р сарын хэрэглээний үнийн үзүүлэлт 2 жилийн хамгийн доод түвшинд хүрэв

CRI       (GMT+08:00) 2017-03-09 17:27:17

Хятадын Үндэсний статистикийн газраас 9-нд гаргасан тайлангаас үзвэл, 2-р сарын оршин суугчдын хэрэглээний үнийн үзүүлэлт (CPI) өнгөрсөн оны мөн үеэс 0.8 хувиар өссөн боловч энэ нь 2 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ. Аж үйлдвэрийн үнийн үзүүлэлт (PPI) өнгөрсөн оны мөн үеэс 7.8 хувиар өссөн боловч энэ нь зөвхөн сэргэх шинжтэй үзүүлэлт байна. Мэргэжилтний үзэж байгаагаар, богино хугацаанд барааны үнэ өсөх дарамтад тоомсоргүй хандаж болохгүй. Бүтэн жилийн байдлаас авч үзвэл барааны үнэ өсөх, буурах их хэмжээний хэлбэлзэл гарах боломжгүй юм байна.

Тус тайланд тэмдэглэснээр, 2-р сарын оршин суугчдын хэрэглээний үнийн үзүүлэлт (CPI) өнгөрсөн оны мөн үеэс 0.8 хувиар өсөж, өнгөрсөн сарынхаас 1.7 нэгжээр буурчээ. Хүнсний ногоо, өндөг, гахайн мах зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр буурсан байна. Үүнээс гадна, цагаан сарын амралтын дараа жуулчдын тоо цөөрч, аялал жуулчлалын үйлчилгээний үнэ тодорхой хэмжээгээр буурчээ. Хятадын олон улсын эдийн засгийн харилцааны төвийн дэд дарга, эдийн засагч Шюй Хунцайгийн үзэж байгаагаар, оршин суугчдын хэрэглээний үнийн үзүүлэлт (CPI) 2 жил туршийн хамгийн доод түвшинд хүрсэн нь голдуу цагаан сартай холбоотой тул барааны үнэ өсөх дарамт нүүрлэж байгаа юм байна.

тэрээр хэлэхдээ: "Үүнд цагаан сарын нөлөөл хамгийн их байгаа. Ноднингийн цагаан сар 2-р сард тохиосон болохоор барааны үнэ өндөр, түвшин өндөр байсан. Харин энэ жилийн цагаан сар 1-р сард тохиосон тул 2-р сард буурсан үзүүлэлт гарчээ. Энэ өндөр нам хоёр үзүүлэлт энэ жилийн 2-р сарын оршин суугчдын хэрэглээний үнийн үзүүлэлтийг бууруулсан юм. Энэ нөлөө богино хугацааных юм. 3-р сард үнийн үзүүлэлт өсөх болно" гэжээ.

Хятадын Ардын Их Сургуулийн банк санхүүгийн судалгааны Чүн Ян хүрээлэнгийн судлаач Лю Ин тэмдэглэхдээ, CPIих хэмжээгээр буурч, PPI"долоог давах" болно. Гэвч үнийн зөрүү улам ихсэж байгаа нь арван жилийн турш байгаагүй үзэгдэл юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "CPIхийгээд PPIхоорондын зөрүү өдөр ирэх тусам ихсэж байгааг анхаарах хэрэгтэй. Бид өндөр үнийн улмаас PPIнь CPI-гийн дээр гарахаас зовж байна. Гэвч ингэх боломжгүй юм. Учир нь CPI-гийн бүрдэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр гол болгохоос биш, харин аж үйлдвэрийн бүтээгдэхүүн биш юм. Энэ онд Төв Банк хүүгээ нэмэхгүй гэж төсөөлж байна. Учир нь энэ онд инфляци өсөхгүй мөртөө өсөх дарамт, төсөөлөл байхгүй байна. Жилийн турш CPI3 хувиас хэтрэхгүй мөртлөө PPIэхлээд ихсэж, дараа нь буурна гэж төсөөлж байна" гэжээ.

Шюй Хунцай тэмдэглэхдээ, ноднингийн оны эцсээс, PPIдараалан өсөж байснаа сар тутамд хумигдаж, ирээдүйд их хэмжээгээр тэлэх юм уу хумигдах боломж маш бага гэжээ.

"Ирээдүйд PPIүзүүлэлт зохих түвшинд хүрсний дараа буурах болно. Инфляцад санаа зовох шаардлагагүй. Нөгөө талаар, энэ онд олон улсын нефтийн үнэ өнгөрсөн жилийнх шиг их хэмжээгээр өсөхгүй. 50-60 долларын хэмжээнд хэлбэлзэх магадлалтай. Түүнчлэн энэ онд валютын бодлого ерөнхийдөө тогтвортой байж, их хэмжээний инфляц, эрэлт хэрэгцээний шаардлага гарч, юмны үнэ ихээр өсөхгүй. Өнөөгийн байдлаар дифляц үүсэх боломж мөн байхгүй байна"

Энэ оны засгийн газрын ажлын тайланд оршин суугчдын хэрэглээний үнэ ханшийн өсөлтийг 3 хувь орчимд тогтоон барина гэж тодорхой заасан юм. Юмны үнэ ханшийн тогтвортой байдлыг баталгаажуулж, том хотуудын орон сууцны үнэ, нүүрс ган болд, өнгөт металь зэрэг түүхий эдийн үнэ ханш хэт түргэн нэмэгдэх байдалд түлхүү анхаарал хандуулж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэн, эдийн засгийн тогтвортой эргэлтэд ашигтай нөхцөл хангах ёстой гэж мэргэжилтнүүд санал болгов.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе