• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Мьянмарын сөргөлдөгч талууд даруй гал зогсоохыг уриалжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-09 21:37:39

9-ний өдрийн ГХЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр, Хятад Мьянмарын хилийн Мьянмарын талын нутагт сүүлийн өдөр зэвсэгт мөргөлдөөн дахин үүсэж байна. Энэ тухай Хятад тал ямаршуухан тусгал гаргаж байна? Эвлүүлэг хийх үү? Сонсохоор сүүлийн өдөр тус орны их олон иргэд мөргөлдөөнөөс зугтаж Хятад улсын хилээр нэвтэрсэн гэсэн мэдээлэл үнэн үү? Хилээр нэвтэрсэн иргэдийг Хятад улс яаж төвхнүүлэх гэж байна? Гэсэн сэтгүүлчийн асуултад ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хариулах үе "Мьянмарын байдалд Хятад улс дээд хэмжээнд анхаарал хандуулж, сөргөлдөгч талууд даруй гал зогсоон, мөргөлдөөн гаарахаас зайлсхийхийг Хятад улс уриалж байна. Сүүлийн өдөр тус орны умард нутаг үүссэн зэвсэгт мөргөлдөөнөөс болж их олон эгэл иргэд эндэж бэртсэнд Хятад улс шүүмжлэлтэй хандаж байна. Мөргөлдөөний улмаас нэгэнт 20 мянга гаруй Мьянмар иргэн Хятад улсын хилээр нэвтэрсэн. Хятад улс хүмүүнлэгийн үзэл санааны дагуу тэдэнд тусламж үзүүлж байгаа бөгөөд үр ашигтай арга хэмжээ авч хилийн бүсийн амар тайван байдлыг хамгаалж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе