• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Монголын эх газрын хамгийн том боомтоор нэвтэрсэн зорчигч, бараа тээврийн автомашины тоо шинэ амжилт тогтоолоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-10 10:50:52

ӨМӨЗО-ны Эрээн хотын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн газраас 9-ний өдөр мэдээлснээр, 2016 онд Эрээний боомтоор нэвтэрсэн зорчигч, бараа тээврийн автомашин 410 мянгад хүрч, 2015 оныхоос 12.9 хувиар нэмэгдэж, уг боомтыг ажиллуулснаас хойших шинэ амжилт тогтоожээ.

Эрээн хотын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн газрын мэдээнд тэмдэглэснээр, 2016 онд МУ-аас Хятад улстай хийсэн худалдааны экспорт импортын нийт хэмжээ 2015 оныхоос 23.7 хувиар буурсан боловч, Хятад, Монголын эх газрын хамгийн том Эрээний боомт хилээр нэвтэрсэн зорчигч, бараа тээврийн автомашин уг боомтыг ажиллуулснаас хойших шинэ амжилтыг тогтоосон байна.

Хятад улс нь МУ-ын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний гол эх үүсвэр орон болсны хувьд, МУ-ын зорчигч, бараа тээврийн автомашины Хятад улсыг зорьдог гол зорилго нь хөнгөн аж үйлдвэрийн болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүн худалдан авахын төлөө юм. Эрээний боомт "ухаалаг хяналтын тавцан" ажиллуулж, хилээр нэвтрэх зорчигч, бараа тээврийн автомашины хяналт шалгалтын үр ашгийг дээшлүүлжээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе