• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2018 оны Дэлхийн цомын төлөөний тэмцээнийг хориглох буюу цуцлах ямар ч учир шалтгаангүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-10 10:34:52

Олон улсын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Фатма Самба Диуф Самура 9-нд ОХУ-ын Санкт-Петербургт хэлэхдээ, 2018 онд ОХУ-д зохион явуулах хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах цомын төлөө тэмцээнийг хориглох буюу цуцлах ямар ч учир шалтгаангүй гэж Олон улсын хөл бөмбөгийн холбоо үзэж байна гэжээ.

Тэрээр мөн өдөр Санкт-Петербургт Олон улсын хөл бөмбөгийн холбооны Тив хоорондын цомын төлөөний тэмцээн болтол 100 хоног үлдээд байгааг тэмдэглэх арга хэмжээнд оролцжээ. Тэрээр ОХУ-д зохион явуулах энэ тэмцээнийг цуцлах ямар ч учир шалтгаангүй, Олон улсын хөл бөмбөгийн холбоо дэлхийн цомын тэмцээнийг хориглох эрсдэлийг чадах хэмжээгээр багасгахыг хүсэж байна гэжээ.
  
Дэлхийн Допингийн эсрэг агентлагийн ерөнхийлөгч асан, Олон улсын олимпийн хорооны гишүүн Ричард Паунд ОХУ-ын Өнөөдөр мэдээллийн агентлагт ярилцлага өгөхдөө, Оросын допингийн дуулианаас болж, зарим хөл бөмбөгийн баг ирэх онд Оросд зохион явуулах дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцохыг эсэргүүцэхийг үгүйсгэхгүй, энэхүү дуулиан нь Оросын зохион явуулах Дэлхийн цомын төлөө тэмцээнийг цуцлах хүчин зүйлийг бүрдүүлж мэднэ гэжээ.


\Ренчинсоо\
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе