• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Агаарын чанарыг сайжруулсан үр дүн илт байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-10 16:47:19

9-ний үдээс хойно, 12 дахь удаагийн БХАТИХ-ын 5-р чуулганы хэвлэл мэдээллийн төвөөс хэвлэлийн бага хурал хийлгэж, Байгаль орчныг хамгаалах яамны сайд Цэнь Жинин "Экологи байгаль орчны хамгаалалтыг эрчимжүүлэх" талаар дотоод гадаадын сэтгүүлчдийн асуултанд хариулсан байна. Цэнь Жинин хэлэхдээ, агаарын бохирдлыг урьдчилан засах тухай хөтөлбөрийг хэрэгжүүлснээс хойш, Хятадын агаарын чанарыг сайжруулах асуудал нааштай үр дүнд хүрсэн нь өнөөгийн хэрэгжүүлж байгаа сэргийлэх чиг хандлага, арга зам зөв оновчтой гэдгийг харуулж байна. Энэ онд байгаль орчныг хамгаалах яам хуулийн хэрэгжилтийг үргэлжлэн нэмэгдүүлж, байгаль орчныг эвдэж байгаа хууль бус хэргийг үл уучлан, агаар, ус хөрсний бохирдлыг тууштай сэргийлэн засах болно гэжээ.

Агаарын бохирдлыг сэргийлэн засах нь Хятадын жил тутмын хоёр чуулганы хугацаанд хэвлэл мэдээллийнхний хамгийн их анхаарлаа хандуулдаг сэдвийн нэг юм. Энэ онд ч мөн адил байна. Агаарын бохирдлоос сэргийлэн засах үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлээд 3 жил болж байна. Өнгөрсөн 2016 оны намар, өвлийн улиралд Хятадын ихэнх газар нутагт агаарын бохирдол ноцтой байсан нь гадаадынханд сүүлийн жилүүдэд Хятадын агаарын бохирдлыг урьдчилан сэргийлэх ажлын ахицын талаар эргэлзээ төрүүлсэн юм. Мөн өдрийн хэвлэлийн бага хуралд Байгаль орчныг хамгаалах яамны сайд Цэнь Жинин хэлэхдээ, агаарын чанар чансаа нь голцуу бохирдлын ялгаруулалтын хэмжээ болон цаг уурын нөхцөл байдлын нөлөөнд өртөж байна, хэрэв олон улсын нийтээр хэрэглэж байгаа арга барилаар үнэлгээ хийх юм бол, Хятадын агаарын бохирдлыг засах арга зам нь үр дүнтэй, чиг хандлага, арга барил нь зөв байгаа юм гэжээ.

2016 онд Бээжин хотын РМ2.5-ын дундаж хэмжээ шоо метр бүрд 73 мг байж, 2013 оноос 18 хувиар багаслаа. 2016 онд Бээжин, Тяньжин Хэбэй, хөх мөрний гурвалжин хойг, Жужян мөрний гурвалжин хойгийн газар нутгийн РМ2.5-ын дундаж хэмжээ 2013 оноос 33, 31.3, 31.9 хувь болж тус тус багасжээ. 2016 онд 74 гол хотуудын РМ2.5-ын дундаж хэмжээ шоо метр бүрд 50 мг байж, 2013 оноос 30.6 хувьд хүрчээ. Үүний зэрэгцээ цэлмэг өдрийн тоо нэмэгдэж, ноцтой бохирдол үүсэх өдрийн тоо илэрхий багасжээ.

Гэвч Чэнь Жи Нин агаар мандлын бохирдлын талаар оршиж байгаа асуудлын талаар илэн далангүй ярилаа. Голдуу Бээжин Тяньжин Хэбэйгийн өвлийн улирлын дулаалгаас болсон бохирдол төдийлөн сайжраагүй байна. РМ2.5-ын хольц их будлиантай байж, олон талын эх үүсвэртэй байгаа нь цогцоор нь засахад тодорхой хэмжээний хүндрэл учруулж байна. Үүнд чиглүүлэн энэ оны засгийн газрын ажлын тайланд голчлон байршуулан хийж, бохирдлыг засах эрчээ нэмжээ. Байгаль орчныг хамгаалах яам ч эх үүсвэрт шинжилгээ хийх зэрэг арга хэмжээ авч бохирдлыг засах ажлыг шинжлэх ухаанчаар жолоодох болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд бид Бээжин, Тяньжин зэрэг 35 хотод бохирдлын эх үүсвэрт шинжилгээ хийж, нүүрс шатаах, аж үйлдвэрийн бохирдол, тоосонцор, авто машины бохир утаа, сүрэл шатаах зэргээс болсон эх үүсвэрийг тодруулсан юм. Эдгээр нь бүгд РМ2.5-ын гол эх үүсвэр юм. Нийт нутгийн бохирдлын эх үүсвэр болон бохирдлын хольц ч ялгаатай байна. Нэг хотод л гэхэд цаг улирлын өөрчлөлтөөс болж бохирдлын эх үүсвэр нь ч өөр өөр байдаг. Дараагийн алхамд бид энэ талын ажлын эрчээ чангатгаж, нийт орон нутгийн нэн оновчтой, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бохирдлыг засах бодлого тогтооход жолоодлого үзүүлэх болно гэжээ.

2015 оны 1-р сарын 1-ээс байгаль орчныг хамгаалах шинэ хууль хэрэгжсэнээс хойш иж бүрэн хууль дүрмүүдийг боловсронгуй болгож, хууль хэрэгжилтийн эрч хүчийг нэмэгдүүлснээр байгаль орчны хамгаалалтыг хуулиар баталгаажуулах ажил цэгцэрсэн юм. Гэвч зарим аж ахуйн нэгж хууль дүрэм зөрчих явдал байнга гарч, бохир бодисыг хулгайгаар гаргах явдал тасрахгүй байна. Зарим аж ахуйн нэгж бүр төв хорооны байгаль орчны хяналтын баг газар дээр нь шалгаад үйлдвэрийг нь хаасан байхад тэднийг явмагц үйлдвэрээ сэргээж, хууль зөрчсөн ажлаа үргэлжлүүлдэг. Ийм үйл ажиллагааг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй гэж Чэнь Женин хэллээ

Тэрээр: "байгаль орчныг хамгаалах хууль хэрэгжүүлэх тухай жилийн арга хэмжээг үргэлжлүүлж, засаг захиргаа, аж ахуйн нэгжийн хяналт шалгалтыг эрчимжүүлж, хууль дүрэм зөрчсөн ажиллагаануудыг хатуу шийтгэнэ. Тогтолцооны шинжтэй харшлалыг арилган, анхан шатны хууль хэрэгжилтийн байгуулалтыг эрчимжүүлнэ" гэжээ.

Чэнь Женин хэлэхдээ: "төв хорооны байгаль орчны хяналтын багаас 15 мужид хяналт шалгалт хийгээгүй байгаа ажлыг энэ жилдээ багтаан дуусгана гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе