• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дональд Трамп Палестины ерөнхийлөгчийг Америкт айлчлахыг урилаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-11 15:21:24
АНУ-ын цагаан ордон 10-ны орой мэдэгдэл гаргаж тэмдэглэхдээ, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мөн өдөр дундад дорнодын энх тайвны үйл явцын талаар Палестины ерөнхийлөгч Аббастай утсаар ярьж, түүнийг ойрын хугацаанд Америкт айлчлахыг урилаа гэжээ.

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Палестин Израйлийн хооронд бүх талын энхийн хэлэлцээр хийх боломж тохиол ирлээ, биелэгдэж магадгүй байна хэмээн Трамп цохон тэмдэглэлээ гэжээ.

 

Тэрээр мөн хэлэхдээ, Палестин Изарайлийн энх тайвны хэлэлцээрийг хоёр талын шууд хэлэлцээгээр тохиролцох хэрэгтэй. Америк хоёр орны удирдагчтай нягт хамтран ажиллаж, уг зорилтыг биелүүлэхийг дэмжих болно. Гэвч Америк зохицуулах төслийг хоёр талд хүчээр тулгахгүй, Палестин Изариль ямар ч хэлэлцээрийг бие биендээ хүчээр тулгаж болохгүй гэжээ. /Баатар орчуулав/

    

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе