|
|
||
Хятадын Ард Түмний Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн 12 дахь удаагийн Бүх Хятадын Хорооны 5-р чуулган 13-ны өдөр Бээжин хотноо өндөрлөв. Тус чуулганд Ши Жиньпин зэрэг Хятадын нам, төрийн удирдагчид оролцов.
Тус хурлаар Лян Жэнь-инийг УТЗЗ-ийн 12 дахь удаагийн БХХ-ны дэд даргаар нэмэн сонгож, УТЗЗ-ийн 12 дахь удаагийн БХХ-ны 5-р чуулганы байнгын хорооны ажлын тайлангийн тухай шийдвэр, УТЗЗ-ийн 12 дахь удаагийн БХХ-ны санал дэвшүүлэх комиссын УТЗЗ-ийн 12 дахь удаагийн БХХ-ны 5-р чуулганы саналыг хянасан тухай тайлан, УТЗЗ-ийн 12 дахь удаагийн БХХ-ны 5-р чуулганы улс төрийн шийдвэр зэргийг батлав.
УТЗЗ-ийн БХХ-ны дарга Юй Жэншэн их хуралд тавьсан илтгэлдээ, энэ онд ХКН 19 дэх удаагийн бүх Хятадын төлөөлөгчдийн их хурлаа хуралдуулах болно. Энэ бол нам, төрийн улс төрийн амьдрал дахь том чухал үйл хэрэг мөн. Ардын улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн шат бүрийн байгууллага, улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн өргөн олон гишүүдийн хувьд үүрэг хариуцлага хүнд тавигдаж байна. Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн гишүүд улс төрийн хараа зогсоцоо дээшлүүлж, хүчээ үр ашигтай төвлөрүүлэн, ажил үүргээ нямбай хөдөлмөрөөр гүйцэтгэж, улс төрийн зөвлөгөөнд гүнзгийрэн, санаа оноогоо илүүхэн гарган, сайн арга бодлогыг хамтдаа сүвэгчилж, ХКН-ын Төв хорооны ерөнхий бодлого зарчим үр ашигтай хэрэгжихийг урагшлуулан, ард түмний аз жаргал ашиг тус тасралтгүй сайжрахыг дэмжих хэрэгтэй гэв.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |