• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Иракийн засгийн газрын арми Мосул хотын хуучин дүүрэгт ойртож байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-13 16:25:13

Синьхуа Агентлагийн мэдээ, Мосул хотын баруун дүүргийг буцаан авах тулалдаан 4-р үе шатанд орж, Иракийн засгийн газрын арми маш түргэн урагшилж байгаа бөгөөд өдгөө, Мосул хотын баруун дүүргийн гуравны нэгийг хяналтдаа авч, уг хотын төвийн хуучин дүүрэгт ойртож, хэт даврагч "Лалын улс" бүлэглэлийн зэвсэгт этгээдийн гадагш зугтах хамгийн эцсийн зам сувгийг тасалжээ.

Иракийн Нэгдсэн үйл ажиллагааны командын газрын дэслэгч генерал Абдуль-Амир Яраллах 12-ны өдрийн мэдэгдэлд тэмдэглэхдээ, Холбооны цагдаа болон онцгой албаныхан мөн өдөр Мосул хотын хуучин дүүрэгт түрэн орж, тэнд байсан хэт даврагч бүлэглэлийн зэвсэгт этгээдтэй ширүүн тулалдсан бөгөөд Иракийн терроризмын эсрэг анги мөн өдөр Мосул хотын хуучин дүүргийн баруун тал дахь шинэ Мосул дүүрэгт орсон байна гэжээ. \Сайн-өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе