• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Ши Жиньпин Чөлөөлөх армийн төлөөлөгчдийн бүгд хуралд оролцжээ

CRI       (GMT+08:00) 2017-03-13 09:50:38

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 12-ны үдээс хойно, 12 дахь удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 5-р чуулганы Чөлөөлөх армийн төлөөлөгчдийн бүгд хуралд оролцох үеэр хэлэхдээ, эдийн засаг нийгмийн хөгжил болон шинжлэх ухааны дэвшлийн гүн зузаан хөрсөн дээр, байдлын хөгжил ба хөгжлийн хандлагын дагуу цэрэг ардын хамтарсан хөгжлийн стратегийг гүнзгий хэрэгжүүлж, цэрэг ард хамтаар шинийг бүтээж, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааг дэмжиж, шинийг бүтээх системийг түргэн байгуулах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин, шинжлэх ухаан техникийн түргэн хөгжлийн дагуу, төр гүрний стратегийн өрсөлдөх хүч, нийгмийн үйлдвэрлэх хүч, цэрэг армийн байлдах хүчний уялдаа холбоо, хамтын ажиллагаа улам ихээр нягтарч, батлан хамгаалалт болон нийгэм эдийн засаг, цэргийн болон иргэний хэрэглээний техникийн хамтын ажиллагаа улам ихээр гүнзгийрч байна. Бид маш их хүч зоригоор, маш их хүчин зүтгэлээр шинжлэх ухаан техникийн шинийг бүтээх ахицыг зайлшгүй түргэтгэх ёстой гэж онцолжээ.

Тэрээр хэлэхдээ, шинжлэх ухаан техникээр цэрэг армиа хөгжүүлэхэд заавал улс гүрний стратегийн төлөвлөгөөнд хамруулж, улс гүрний стратегийн төлөвлөгөөтэй уялдуулж, эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе