|
|
||
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Лю Юньшань, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Жан Гаоли нар 12-ны үдээс хойш 12 дахь удаагийн БХАТИХ-ын 5-р чуулганд оролцож буй Хэнань, Жянши мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцов.
Лю Юньшань Хэнань мужийн хэлэлцүүлэгт оролцохдоо, намын 18-р их хурлаас хойш нөхөр Ши Жиньпинээр төв болгосон намын төв хороо социализмын гол өртгийн үзэл баримтлалын байгуулалтыг дээд хэмжээгээр чухалд үзэж, чухал байрлуулалт хийсэн байна. Энэ удаагийн хурлаар хэлэлцсэн иргэний хуулийн ерөнхий зарчмын төслийн нэг гол онцлог гэвэл социализмын гол өртгийн үзэл баримтлалын шаардлагыг харуулж чадсан юм. Хуулийн арга барилаар хэв суртлын салбар дахь асуудлыг шийдвэрлэхийг чухалд үзэж, сайн сайхныг сурталчилан, муу муухайг орхих үүргийг гүйцэтгэн, социализмын гол өртгийн үзэл баримтлалыг хөгжүүлэхэд хууль дүрмийн баталгаа хангах ёстой гэв.
Жан Гаоли Жянши мужийн хэлэлцүүлэгт оролцохдоо, өнгөрсөн нэг жилд Жянши мужийн эдийн засаг нийгмийн хөгжил шинэ амжилтад хүрсэн, дарга Ши Жиньпины хэлсэн чухал үгнүүдийн гол үзэл баримтлал болон засаглал хэрэгжүүлэх шинэ үзэл баримтлал шинэ стратегийг гүнзгий суралцан хэрэгжүүлж, Ши Жиньпины дурдсан шаардлагын дагуу хангалт хэрэгцээний бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх ёстой. Хөх мөрний эдийн засгийн бүсийн үндэсний стратегид идэвхтэй нэгдэн орж, шинэ хуучин хөдөлгөх хүч зэргээр хөгжихийг биелүүлэн, шилдэг амжилтаар намын 19-р их хурлыг угтах ёстой гэв. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |