• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хоёр чуулганы түлхүүр үг

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-13 15:27:18
УТЗЗ-ийн 12 дахь удаагийн БХХ-ны 5-р чуулган 10-ны үдээс хойш Ардын их хурлын ордонд 3 дахь удаагийн бүгд хурлыг хийв. Гишүүн Жао Шиоюн хэлэхдээ, Хятадын хүн амын хотжилтын үүрэг хүнд байна. Шинэ хэлбэрийн хотжилтыг дэмжихэд хүнээр гол болгож, оршин суух болон ажлаар хангаж хөдөө нутгийн иргэний хотод нүүж очихыг дэмжиж, шинжлэх ухаанчаар энэхүү үйл явцыг хөтлөн дагуулах ёстой гэв.

Тэрээр хэлэхдээ, нэгд, амар амгалан оршин суухаар хотжилтыг хөтлөн дагуулна. Хөдөөнөөс хотод нүүж очсон иргэнд орон байраар хангаж, баталгаат орон сууцны тогтолцоог цаг даруй гаргана. Хоёрт, ажлаар хангах явдлаар хотжилтыг хөтлөн дагуулна. Жижиг дунд оврын хот болон хөдөө сууринд тусалж тариачдыг ажлаар хангах хүчин чадавхийг дээшлүүлнэ. Гуравт, хөдөлмөрлөх хүчнийг хөгжүүлэхээр хотжилтыг дэмжинэ. Их дээд сургууль болон дунд зэргийн мэргэжлийн сургуулиас төгссөн оюутан түүнчлэн хөдөө нутгаас хот орсон хүмүүст туслан мэргэжлийн ур чадварыг дээшлүүлнэ.

БХАТИХ-ын төлөөлөгч, Зүүн Хойдын их сургуулийн профессор ЯньЧэнжун, ажлаар хангах уламжлалт үзэл баримтлалыг өөрчилж, шинэ бодлого гаргаж их дээд сургууль төгссөн оюутнуудын том хот, хөгжилтэй салбар, өндөр цалинтай салбарт хэт төвлөрсөн байдлыг өөрчилж, яаралтай шаардагдаж буй салбар болон анхан шатанд нэн олон оюутныг ажиллуулах хэрэгтэй гэв. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе