• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аялал жуулчлалын хөгжилд шинэ хөдөлгөгч хүч сэлбэв

CRI       (GMT+08:00) 2017-03-13 17:24:28

Сүүлийн жилүүдэд Хятадын аялал жуулчлалын салбар хурдтай хөгжиж, бүх нийтээрээ аялан жуулчлах эрин үед оров. Бээжинд хуралдаж буй БХАТИХ-ын оны ээлжит чуулган дээр, засгийн газрын ажлын тайланд аялал жуулчлалтай холбоотой агуулга ялангуяа "бүх бүс нутгаар аялж жуулчлах" гэсэн ойлголт олонтаа дурдагдав. Аялал жуулчлалын салбараас сонгогдсон БХАТ болон мэргэжлийн хүмүүс үзэхдээ, "бүх бүс нутгаар аялж жуулчлах" ойлголт албан ёсоор үндэсний статистикийн системд орсныг энэ нь харуулж байна гэжээ.

Сурвалжлагч гудамжаар явж байсан дурын хүнтэй ярилцаж, аялал жуулчлал нь ихэнх хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрөөх чухал зүйл болсныг олж мэджээ.

"Би зав гарвал аялах дуртай, тэтгэвэртээ гарснаас хойш, биеэ дасгалжуулж, аялж жуулчилдаг болсон, нас явсан учир дэмий суухгүй болжээ."

"Өөрийнхөө чөлөө заваараа жилд ядаж ганц хоёр удаа гадаадад аялдаг. Анх зүүн өмнөд Азийн орнуудаар явсан, зардал хямдхан байдаг, Европын орнуудаар аялж болох юм."

"Заримдаа жилд ганц хоёр удаа гадагш аялдаг, ихэнхдээ Хайнань, Гуанжөү гээд дотоодын олон газраар аялдаг."

Хятад улс олуулаа аялж жуулчлах эрин үед орсноор, зөвхөн аялал жуулчлалын үзэмжит газруудаар аялах ба зочид буудлаар үйлчлүүлэхэд тэдгээр газрууд хүмүүсийн шаардлагыг хангахаа больжээ. Статистикийн дагуу, Хятадын аялал жуулчлалын бүтцэд, аялал жуулчлалын үзэмжит бус газраар жуулчлагсдын тоо 80 хувьд хүрчээ. Иймээс бүх бүс нутгаар аялж жуулчлах буюу "үзэмжит газраар аялж жуулчлах" загвараас бүх бүс нутгаар аялж жуулчлах загвар луу шилжин өөрчлөгдөх явдал нь зайлшгүй шаардагдаж байна.
"Бүх бүс нутгийг хамарсан аялал жуулчлал"-ыг хөгжүүлэх нь үндэсний тогтолцоонд шинэ шаардлага гаргаж, энэхүү аялал жуулчлалын цаг үе, нөхцөл байдалд тохирсон удирдлагын механизм байх хэрэгтэй гэж Хятадын үндэсний аялал жуулчлалын газрын дарга Ли Жиньзао үзэж байна.

"Бүх бүс нутгийг хамарсан аялал жуулчлалын цаг үед зохицсон механизмыг байгуулахад аялал жуулчлалын комисс, аялал жуулчлалын цагдаа, аялал жуулчлалын явуулын шүүх болон үйлдвэр худалдааны аялал жуулчлалын салбар зэрэг байгууллагыг байгуулах хэрэгтэй. Аялал жуулчлалын цагдаа нь үзэмжит газраас гаднах эх баялгийг сайтар удирдаж, хуулийн дагуу цэгцлэх, аялал жуулчлалыг хуулийн дагуу удирдах нөхцлийг буй болгох ёстой. Явуулын шүүх аялал жуулчлалын явцад буй болсон санал зөрөлдөөнийг цаг тухайд нь зохицуулж, үйлдвэр худалдааны салбар байгууллага нь дүрэм зөрчсөн үйл ажиллагаа, бүдүүлгээр зах зээлийг эзлэх асуудлыг зохицуулна" гэв.

Өнөөдрийн байдлаар, Хятадын 21 муж, хот, өөртөө засах орон, газрын хэмжээний 155 хотод аялал жуулчлалыг хөгжүүлэх комисс байгуулж, олон хот шяньд аялал жуулчлалын цагдаа, явуулын шүүх, үйлдвэр худалдааны салбар зэрэг байгууллагыг байгуулав.
Бүх бүс нутгаар аялал жуулчлалыг хөгжүүлэх туршилтын цэг болсон Хайнань муж хэдэн жилийн турш хөгжлийн замаа хайсаар байж, орон нутгийнхаа өвөрмөц онцлогт нийцсэн "Бүх бүс нутгаар аялал жуулчлалыг хөгжүүлэх" чиглэлийг сонгосон юм. БХАТИХ-ын төлөөлөгч, Хайнань мужийн дарга Лю Цигүй хэлэхдээ:

"Цэг гэдэг нь жуулчлалын цэг, тосгон суурин бүгд аялал жуулчлалын цэг мөн учраас дэг журамтай, стандартыг хангаж бүтээн байгуулах хэрэгтэй. Шугам гэдэг нь цэгээс цэг хүрэх хоорондын замыг хэлж буй юм. Үүнийг зам төдий биш үзэмжит бүс болгон өөрчилнө. Гадарга гэдэг нь дэд бүтцийн байгуулалтыг хэлж буй юм. Үүнд гэрлийн, цахилгааны, байгалийн хийн болон усны сүлжээ зэргийг хамарч байна. Бүх бүс нутгаар аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Хайнань мужийн уул ус, хот хөдөөг дөт шулуухан холбох шаардлагатай юм."

Өдгөө Хятад улс үйлдвэрлэл нийлүүлэлтийн тогтолцооны өөрчлөлтийн зангилааны шатанд байгаа учраас "Бүх бүс нутгаар аялал жуулчлалыг хөгжүүлэх"-ийг гол болгож, аялал жуулчлалын чанар, үр ашгийг улмаар дээшлүүлэн, аялал жуулчлалын хөгжилд ширгэшгүй хөдөлгөх хүч сэлбэх ёстой гэж БХАТИХ-ын төлөөлөгчид хэлцгээж байлаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе